Нэгдсэн арга хэмжээний хүрээнд тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд тус арга хэмжээгээр: Худалдаа үйлчилгээ эрхэлдэг дэлгүүр, үйлчилгээний цэгүүдэд эрүүл ахуйн хяналт, шалгалт хийж, анхааруулга санамж хүргүүлэн, тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, бичигт баримтыг шалган, аваарын малгайгүй болон бусад зөрчилтэй иргэнд анхааруулага өгч, иргэдэд архины хор уршгийн талаар яриа таниулага хийж, сурагчдад замын хөдөлгөөний дүрэм болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, дотуур байрны хүүхдүүдэд хүний эрх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, гарын авалга тараан сумын хэмжээнд эргүүл жижүүрийн үүргийг оройн 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл хугацаанд гүйцэтгэх зэрэг ага хэмжээг зохион байгуулаа.