Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2014-09-16

      Хэлмэгдэгсдийн дурсгал цагаан номын тэргүүн дэвтэрт 1937-1942 онд улс төрийн хилс хэрэгт холбогдон хэлмэгдсэн 608 хүний мэдээлэл байгаагаас тухайн үеийн Өвөрхангайн Баруун Өлзийтөд харъяалагдаж байсан одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумд хамааралтай 66 хүний мэдээлэл байдаг юм байна. Эдгээр 66 хүнээс 53-ыг нь буудан алах ялаар, 12-ийг нь 10 жил, 1-ийг нь 8 жил хорьж мөрдөн байцааж байгаад суллажээ. Хилс хэрэгт хэлмэгдсэн 66 хүнийг насны ангиллаар авч үзвэл:
    21-25 настай 2
    36-40 настай 2
    41-45 настай 7
    46-50 настай 6
    51-55 настай 13
    56-60 настай 16
    61-65 настай 6
    66-70 настай 4
    71-75 настай 3
    Насны байдал тодорхойгүй 7 хүн байна.
Энэ ангилалаас үзэхэд 66-75 настай 7 хүнд ял шийтгэл оногдуулсан нь 1937-1939 онд монгол оронд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлт харгис хатуу байсны нэгэн гэрч юмаа.
40-65 насны хүмүүс 57 буюу 86.4 хувийг эзэлж байгаа нь амьдралд тогтсон байр суурьтай хүмүүсийг нэгэнт төлөвшсөн үзэл бодол, хандлагынх нь улмаас алж устгах, ингэснээрээ, үзэл санааны хувьд эсэргүүцэх хүчнээ дарсан гэдгийг харуулж байна. Учир нь амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшсөн, өөрийн өмч аж ахуйтай хүмүүс аль ч цаг үед төр, засгаас авч явуулж буй бодлого, шийдвэрт, өөрийн эрх ашгийн үүднээс туршлагадаа тулгуурлан бие даасан байдлаар шүүмжлэлтэй ханддаг нэгэн зүй тогтол буй.
      Тус сумын ИТХ-аас хэлмэгдэгсдийн ар гэрийн судалгааг шинэчлэн гаргаж, тэднийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд  хийдийн лам С.Энх-амгалан, н.Мөнхсайхан нар шавь нарын хамт буяны ном хурлаа.
       Мөн сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчдад түүхийн багш Т.Мөнхмандах хэлмэгдүүлэлтийн талаар яриа хийж, 2 минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%