Улсын төсвийн хөрөнгөөр буюу 938 сая төгрөгийн өртөг бүхий 24х33,6 харьцаатай шинэ соёлын төв барих ажил энэ оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд суурийн ажил хийгдэж дуусаад байна. Ажлыг "Эй Ар Би Си" ххк гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу 12 дугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Хуучин соёлын төв 1956 онд баригдсан ба өдгөө 58 жилийн дараа Баянговьчууд шинэ соёлын төвтэй болох гэж байна.