Цагаан уул цэцгийг францчууд
× Альпийн од хэмээдэг. Италид
хадан дундах мөнгөн цэцэг гэж нэрлэдэг. Leontopodium гэсэн латин нэр нь
арслангийн савар гэсэн утгатай. Харин Грекчүүд цагаан уулыг Прометейн цэцэг
гэлцдэг. Хүнд гал хулгайлан аваачиж өгснийхөө төлөө хаданд цовдлуулсан
Прометейг цээрлүүлсэн элгэн хадны хормойгоор цагаан уул ургасан байсан гэж грек
домогт өгүүлдэг. Европчууд энэ цэцгийг үнэнч хайр хайр дурлал, эрэлхэг
баатарлаг үйлсийн бэлгэдэл гэж үздэг юм.