Иргэдийн оролцоог хангах тэтгэлэгт төслийн хүрээнд Богд сумын Гурвангол 2 дугаар баг дээр зохион байгуулсан Багийн Иргэдийн нийтийн хуралд Баянговь сумын Иргэдийн нийтийн хурлын дарга нар оролцов.
Багийн ИНХ-аар 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын
санал авах тухай, Бэлчээр усжуулах, уст цэгийн хайгуул хийлгэх тухай 2
асуудлыг амжилттай хэлэлцэв. Мөн говийн сумдын багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын дунд нөхөрсөг тэмцээн, уралдааныг зохион байгууллаа.