Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баянговь сумын ИТХ-ын түүхэн товчоо

2019-12-06

                                                                БАЯНГОВЬ СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХЭН ТОВЧОО

 

            Монгол Улсын 1992 оны үндсэн хуулиар Нутгийн Удирдлагын тогтолцоо шинэчлэгдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах тухай  зааснаар төрийн төвлөрсөн удирдлагыг халж нутгийн захиргааны байгуулагатай хослон ажиллах үүрэг бүхий НӨУЁ байгууллага сум болон багийн ИТХ, ИНХ-ууд байгуулагдсан билээ. Эдгээр хурлууд иргэдийн эрх ашиг, сонирхлын асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэр болгох, ардчилсан тогтоолцооны суурь, иргэн төвтэй нийгмийн үндэс болж зохиоцуулагддаг байгууллага болох үүд хаалга нээгдсэн юм. Түүхэн хугацаанд орон нутгийн хурлыг сонгох сонгууль 7 удаа болж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүх шатны хурлууд тухайн цаг үедээ төрийн албаны залгамж халааг хадгалан хөгжүүлж, өөр өөрийн онцлог бүхий өвөрмөц ажлуудыг зохион байгуулж ирсэн байна. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйл ажиллагаа хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах төсвийн орлого, зарлагад тавих хянгалтыг сайжруулах, байгууллагуудын идэвхтэй ажиллуулах бодлогыг шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог өргөжүүлэх ухуулах сурталчилгаа, санал шүүмжлэлийн мөрөөр зохион байгуулах ажлыг тогтмолжуулах  хурлын байгууллагын материаллаг бааз, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, иргэдэд хүрэх ажлыг тогтмол хийсээр байна.

            НУ-ын 25 жилийн хөгжлийн ололт, алдаа оноог дүгнэж, цаашдын хийх ажлыг оновчтой төлөвлөх шаардлага зүй ёсоор гарч байна.

Өнгөрсөн түүхэн 25 жилийн хугацаанд 1992-1996 онд орон тооны бус хурлын даргаар Г.Баасанхүү, В.Лхагвасүрэн. 1996-2000 онд  С.Баярсайхан орон тооны хурлын даргаар, 2000-2004 онд Б.Эрдэнэмөнх, Д.Эрдэнээ, С.Баярсайхан нар, 2004-2008 он Б.Мөнхзул, 2008-2012 он П.Дамбаравдан, 2012-2016 он Д.Өлзиймаа, Г.Батаахүү, Д.Сэр-Од, 2016-2020 он В.Батжаргал.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 1992-1995 он В.Батбаяр, 1995-1997 он Л.Чулуун, 1997-2001 он В.Батбаяр, 2001-2013 он Ш.Цэцэгээ, 2013-2014 он П.Дамбаравдан, 2014 оноос хойш Д.Чимэдцэрэн ажиллаж байна.

 

                                                                                 _______оОо________

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%