Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОНХС-ын 2018 оны тайлан

2019-12-06

1.Гарчиг

2. Талархал

3. Оршил

4. Товч агуулга

5. Сумын нийгэм засгийн нөхцөл байдлын ерөнхий танилцуулга

6 . Үнэлгээ хийхэд баримталсан холбогдох хуулийн заалтууд

7.Үнэлгээний танилцуулга /нэр зорилго зорилт,хугацаа, хамарсан хүрээ, байршил, багийн бүрэлдэхүүн

8. Үнэлгээний аргачлал

9. Үнэлгээний дүн

10. Дүгнэлт ба цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж

11.Ном зүй хавсралт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Хоёр. Талархал:

     Баянговь суманд 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  хийгдсэн дараах ажлууд:

                       1.Халуун усны барилга засвар

                       2. Хадлан тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах

                       3. Хогийн цэг шинээр байгуулах

                       4. Гудамжны гэрэлтүүлэг хийх

                       5. Сумын төвийг камержуулах

                       6. Мал угаалгын ванн авах

                       7. Шилмэл хээлтүүлэгч худалдан авах

                       8. Хургалж чиглэлд 0,4 шугам татах  зураг  төсөв хийлгэх зэрэг ажлуудын үр дүн гүйцэтгэлд үнэлгээ хийхэд сургалт зөвлөгөө өгч  хамтран ажилласан сумын ИТХ, ЗДТГ, асуулга судалгаанд идавхтэй хамрагдсан иргэд хөдөлмөрчид, хамтран ажилласан бүх хүмүүст үнэлгээний багийн хамт олны нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

Гурав. Оршил

           Иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд хяналт тавих, үнэлгээ хийх боломжтойгоо мэддэггүйгээс тухайн ажил гүйцэтгэгч нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үнэгүйдүүлэх байдал гардаг. Иймээс иргэн ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажилд санал өгч, хийгдэх ажлын жагсаалтад эрэмбэлэн тусгуулах, хэрэгжилтэд үнэлгээ хийх хяналт тавих бүрэн боломжтой бөгөөд энэхүү тогтолцоог бүрдүүлэх замаар ОНХСангийн үр дүн, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах цаашид иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэхүү үнэлгээг хийлээ. 

                                                         Дөрөв. Товч агуулга          

                       ОНХСангийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн  дараах ажлууд 1.Халуун усны барилга засвар

                       2. Хадлан тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах

                       3. Хогийн цэг шинээр байгуулах

                       4. Гудамжны гэрэлтүүлэг хийх

                       5. Сумын төвийг камержуулах

                       6. Мал угаалгын ванн авах

                       7. Шилмэл хээлтүүлэгч худалдан авах

                       8. Хургалж чиглэлд 0,4 шугам татах  зураг  төсөв хийлгэх

                       9.Баяр наадмын зардал зэрэг ажлуудын гүйцэтгэлд үнэлэлт өгч, үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой үнэлгээ хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зөвлөмжийг ИТХТ-ийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрийг Засаг дарга болон холбогдох байгууллагад хүргүүлнэ.

                  Тав. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын ерөнхий танилцуулга:

           Сумын төв нь Улаанбаатараас  740 км, аймгийн төвөөс 245 км алслагдсан “Их богд хайрхны”-ны урд талд оршдог. Нийт  466.159 мянган га газар нутагтай   2917 хүн амтай, 206,3 мянган  толгой малтай, засаг захиргааны 5 багтай. Төрийн албан хаагч 203 төрийн байгууллага 6, төрийн бус 5  байгууллага  үйл ажиллагаа явуулдаг. Далайн түвшнээс дээш 2500 м-т өргөгдсөн говь цөлийн  бүсэд оршдог. Тус сумын нутагт Их богд хайрхны урд хэсэг хамрагддаг, Гурван булаг, Ишгэний эвэр, мухар эрэг, Ичээтэй зэрэг рашаан устай. Тусгай хамгаалалтын бүсэд хамрагдах Их Богд хайрханд Аргаль, Янгир,  Ирвэс, шилүүс, тарвага зэрлэг ховор ан амьтад нутаглаж сонгино, Вансэмбэрүү, Юмдүүжин зэрэг ховор эмийн ургамалууд талдаа таана, хөмүүл элбэг ургана.

Зургаа. Үнэлгээ хийхэд баримталсан холбогдох хуулийн заалтууд

·         /Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт орон нутгийн төсөл боловсруулах журмын 12 дугаар зүйл /

·         Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 363 тоот тушаалын 1- дүгээр хавсралт

·         Монгол Улсын төрийн болон ОНӨхөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хууль

·         Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол /ТБ ОНӨХБАҮХАА-нд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго оноо/

·         Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалын 9-дахь заавар

·         Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулах журам

Долоо. Танилцуулга

1.

Төслийн нэр:

Иргэдийн оролцоо

1

2

3

Хоёр: Төслийн товч тайлбар:

2

Зорилго

ОНХСангийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн ажлуудад иргэдийн оролцоотой нөхцөл байдлын үнэлгээ хийж  тайлан зөвлөмжийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд тайлагнаж шийдвэр гаргуулна.

3

Зорилт:

Зорилт 1: 2018 онд хийгдсэн 8 төрлийн төсөл арга хэмжээг иргэдийн оролцоотой нөхцөл байдлын үнэлгээ хийнэ.

Зорилт 2: Тайлан зөвлөмжийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд тайлагнаж шийдвэр гаргуулна.

4

Хугацаа

2019 оны 02 дугаарт сарын 05-наас 03 дугаар сарын 05-ны хооронд

1

2

3

5

Хамарсан хүрээ

 сумын ЗДТГ, Гудамж тайлбайн гэртүүлэг, ЗДТГ-ын малчин, Хургалжид амьдардаг айл өрхүүд, Дугаар цэргийн анги,

6

Байршил

Баянхонгор аймгийн Баянговь  сумын Өргөн 5 дугаар баг

7

Багийн бүрэлдэхүүн

П.Дуламсүрэн / Багийн ахлагч/  5-р багийн иргэн

С.Бат-Эрдэнэ/ 1-р багийн иргэн /сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч  

А.Насанжаргал / багийн гишүүн/ 2-р багийн иргэн

Г.Долгормаа / багийн гишүүн / 1-р багийн иргэн ИТХ-ын төлөөлөгч

 

                                                  

                                              Найм. Үнэлгээний аргачлал

              Баримт бичгийн судалгаа: 1.Халуун усны барилга засварын ажилд 15 сая төргийг зарцуулж гүйцэтгэгч компани Стандарт тоосго ххк гүйцэтгэсэн. Цэргийн ангийн хуучин халуун усны барилгын ажлыг сэргээн засварлаж хийсэн бөгөөд барилгын гүйцэтгэл хүлээлцсэн тэмдэглэлтэй танилцахад гүйцэтгэсэн компани ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгсөн ямар нэгэн зөрчил дутагдалгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж хариуцсан эзэнтэй болгон үйл ажиллагаа хэвийн байлаа.

    

  2. Хадлан тэжээлийн тоног төхөөрөмж худалдан авах эдгээр тоног төхөөрөжийг нийлүүлэх байгууллагын хүлээлгэн өгсөн хувийн хэргүүдтэй танилцахад техникийн шаардлагад заасн үзүүлэлтийг хангасан тоног төхөөрөмжүүд ирсэн бөгөөд ЗДТГ-ын ажлын хэсэг хүлээн авч тэмдэглэл үйлдэн хариуцсан эзэнд хүлээлгэн өгсөн байна. 12 сая төгрөгийн багаж ирсэн. Үрлэгч ирээгүй авлага үүсгэн аудитлагдсан. Биомедикал инженеринг ххк гүйцэтгэсэн. Гүйцэтгэл 80 хувь.

                       3. Хогийн цэг шинээр байгуулах: 9,9 сая төгрөгийн өртөгтөй ажлыг Сибуктори ххк гүйцэтгэсэн. Гүйцэтгэл 100 хувь.

                      

 

4. Гудамжны гэрэлтүүлэг хийх: Авзага инженеринг ххк гүйцэтгэсэн. Сумын хэмжээнд 6 ширхэг 6 талтай том гэрэл суулгасан. 9938000 төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэл 100 хувь.


                 5. Сумын төвийг камержуулах: ММЗИ холбоо гүйцэтгэсэн. Холбооны орой дээр барйлуулсан 3 км –ын тойрогт харна. 1 чигийн 3 ширхэг камерь нийт 4 камерь ажиллаж байна.  гүйцэт ажиллаж байна.

                     

                    

          6. Мал угаалгын ванн авах: 5000000 төгрөг гэрээнээс 3500000 төгрөг хийгдсэн ажлыг хүлээж аваагүй гэрээний хугацаа дуусаагүй байна. 2019 оны  6 дугаар сард хүлээж авах ажил байна.

 

              7. Шилмэл хээлтүүлэгч худалдан авах гүйцэтгэгч нь Цаст цагааан уул чандмань хоршоо гүйцэтгэсэн Ламын гэгээний улаан тэмээний үүлдэрийн бууран тайлаг 7-г авчирч малчдад түрээслэсэн. Малчидтай гэрээ байгуулан маллуулсан. ЗДТГ-ын хөрөнгөд бүртгэсэн байна.

              

                      8. Хургалж чиглэлд 0,4 шугам татах зураг төсөв хийлгэх ажил:

            Зураг төсвийн ажлыг “Авзага инженеринг” ххк гүйцэтгэсэн бөгөөд зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцон гаргасан байна. Хургалжид 0,4 шугам татахад төсөвт өртөг                      168. 906,424,10 байхаар тооцон гаргасан байна. Зураг төсвийн өөрийнх нь зардал 4500 000 төгрөг байна.

             9. Баяр наадмын зардалд 5 000 000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулан тайланд тусган аудит хийгдсэн байна.

           2018 онд 97,5 сая төгрөг зарцуулахаас 87,9 сая төгрөгийг зарцуулан 9,5 сая төгрөг үлдсэн байна. нийт хийгдэх 12 ажлаас 9 ажил хийгдэж үлдсэн ажлууд хийгдэх шаардлагагүй болсон тул үлдэгдэл нь дараа оны хийгдэх ажилд зарцуулагдахаар болсон байна.  Gmobile- ийн үүрэн сүлжээ хийгдэх шаардлагагүй болсон. 610 000 төгрөгийн сургалтын зардлыг зарцуулаагүй. Өвсний үнэ 150 000 төгрөг хийх байсныг хийгээгүй 3 ажил байна.

·         Санал асуулга / Нийт 5 асуулт бүхий санал асуулгад 60 хүн хамрагдаж

18-25 нас -15 хүн

26-35 нас -25 хүн

36-45 нас -10 хүн

46-55 нас -10 хүн хамрагдаж үүнээс эрэгтэй 18, эмэгтэй 42, ажил эрхлэлт төрийн албан хаагч 36, малчин 9, бусад 15,  боловсролгүй-2, боловсрол бага 10, дунд 18 , дээд 30 хүн  ололцсон

1.ОНХС-ын талаар хэр мэдэх вэ гэсэн асуултад Мэднэ 36, Мэдэхгүй 24

             2. ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажилд санал өгч байсан уу гэсэн асуултад өгсөн гэж 38 өгөөгүй гэж 22 хариулсан байна.

          3.БИНХ-аар эрэмбэлэх ажилд оролцож байсан уу гэсэн асуултад 31 олоцсон гэсэн бол үлдсэн 29 хүн үгүй гэсэн байна.

           Суманд 2018 онд хийгдсэн ажлыг үр дүнгээр дарааллуулвал

           1.Халуун усны засварын ажил, 2. Гудамжны гэрэлтүүлэг, 3.Камержуулалт, 4. Хогийн цэгийн шинэчлэх ажил, 5.Шилмэл хээлтүүлэгч, 6.мал угаалгын ванн,  7.Хадлан тэжээлийн тоног төрөөхөмж 8.Хургалжруу цахилгааны 0,4 шугам татах зураг төсөв хийгдэх  9.Баяр наадмын зардал  дараалуулсан байна.      

                                           - Ганцаарчилсан ярилцлага зэргийг ашиглав.

               ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг иргэдэд сурталчилдаггүй учраас мэдээлэл муу байна. Иймд ОНХС-ийн хөрөнгөөр хийгэж болох арга хэмжээнүүдийг олон нийтийн сурталчилан таниулж байх. Ач холбогдлыг иргэд өөрсдөө ашиг шимийг хүртэж, байнга хэрэглэгдэж байгаагаар үнэлэх асуудал байгааг харгалзаж үзэх шаардлага гарч байна. Иргэдийн оролцоог санал гаргах, саналаа дэмжихээс  эхлээд хийгдэх ажлын явц гүйцэтгэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Ес.Үнэлгээний дүн

          2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 05 өдрүүдэд хяналтын хорооны ахлагч П.Дуламсүрэнгээр ахлуулсан 4  хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж баримт бичгийн судалгаа, санал асуулга, ганцаарчилсан ярилцлага зэрэг аргачлалыг хэрэглэн 60 хүнийг хамруулан үнэлгээ хийсэн.

           

 

 

Арав. Дүгнэлт ба цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж

            Баянхонгор аймгийн Баянговь сумын ОНХСангийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн ажил арга хэмжээнд үнэлгээ хийж дараах дүгнэлтийг гаргалаа. ОНСХ-ын хөрөнгөөр хийгдсэн 9-н ажил арга хэмжээ нь  техникийн шаардлагад заагдсан үзүүлэлтийн дагуу хийгдсэн  бөгөөд ашиглалтын хугацаанд ямар нэгэн гэмтэл , гомдол санал гараагүй шиглагдаж байна. ЗДТГ-аас ажлын хэсэг гаран ажил тус бүрийг хүлээн авч ашиглалт хадгалалтад хяналт тавьж хэвийн үйл ажиллагаатай байна. Хийгдээгүй үлдсэн ажлууд хийгдэх шаардлагагүй болсон тул үлдсэн хөрөнгийг дараа оны ажилд зарцуулах хэрэгтэй байна. Цаашид дараа онд хийгдэх ажлуудыг иргэдэд сурталчилж иргэдийн ололцоог хангах хэрэгтэй байна. Мөн гүйцэтгэл дутуу 2 ажлын гүйцэтгэлийг хангуулан тайланг ирүүлэх. Хүлээн авсаны дараа гүйцэтгэлийг дахин хянах шаардлагатай тул хяналтын хороог мэдээллээр хангах шаардлагатай байна.

                                              Зөвлөмж: Засаг даргад

                 -Цаашид камерийн ашиглалтыг сайжруулах /шүүх, харагдах байдалд хяналт тавих/ хийгдсэн ажлуудын  хадгалалт хамгаалалтад анхаарч, хэрэгжүүлсэн ажлуудыг иргэд олон нийтэд таниулан сурталчилах ОНХСангийн хөрөнгө оруулалт зарцуулалтын тайланг тогтмол тавьж байхыг зөвлөж байна. Гүйцэтгэл дутуу байгаа хадлангийн төхөөрөмж, Мал угаалгын ванныг  хугацаанаас нь өмнө авах, хүлээн авсан ажил арга хэмжээний ашиглалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна.

Арван нэг. Ном зүй

1.    Худалдан авах ажилллагааны гарын авлага

2.    Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт орон нутгийн төсөл боловсруулах журмын 12 дугаар зүйл

3.    Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 363 тоот тушаалын                1- дүгээр хавсралт

4.     Монгол Улсын ТБОНӨХБАҮХА тухай хууль

5.    Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол /ТБОНӨХБАҮХАА-нд мөрдөх   

6.    Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалын 9-дахь заавар

7.    Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулах журам

                                                    ТАЙЛАН БИЧСЭН

                                                 АХЛАГЧ                      П.ДУЛАМСҮРЭН

                                                 ТАНИЛЦСАН

                                            ГИШҮҮД                      С.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                         А.НАСАНЖАРГАЛ

                                                                                 Г.ДОЛГОРМАА

2019 оны 03 дугаар сарын 25

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%