2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14 ажлыг 376667,1 төгрөгөөр гүйцэтгэхээр сумын ИТХ-аар батлагдснаас 8 ажил нь бүрэн хийгдэж, сумын төвийн гэрэлтүүлэг 2 байгууллагын тохижилтын ажил, мод үржүүлгийн талбайг услалтын системтэй болгох ажлууд 30%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Цөм сүргийн хонионы суурь бий болгох ажил тендер зарлагдсан боловч гүйцэтгэгч шалгараагүй, ус цэнгэгжүүлэх төхөөрөмж суурьлуулж худгийг хайсжуулах, хужир хаших ажлууд санхүүжилтээс болоод хойшлогдсон, 2014 онд ОНХС-гийн санхүүжилт 62,9% буюу 237000,0 мянган төгрөгийн санхүүжилт ирсэн байна.