Мазаалай /Ursus Arctos Gobiensis/ нь "Монголын Улаан ном"-д бүртгэлтэй бөгөөд түүнээс өөр говь цөлд амьдардаг баавгай дэлхийд байхгүй. Эдүгээ мазаалай нь байгаль цаг уурын өөрчлөлт, ус, хоол тэжээлийн хомсдол, хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэгт өртөж мөнхлийн ирмэгт тулаад байна. Түүнийг хятадын панда, Австралийн коала хоёрын дайтай хамгаалан өсгөж эс чадсан ч сэтрэлсэн мал шигээ хайрлан хамгаалж өнөө болон ирээдүйдээ өвлүүлэн үлдээх нь чухал байна. Эс тэгвээс ганцхан Монголд заяасан мазаалай маань тун удахгүй үлэг гүрвэлийн адил үлгэр домгийн амьтан болох цаг хаяанд ирээд байна.
Энэхүү ажлыг "Мазаалайн сан"-гаас орон даяар зохион байгуулж, "Нью Жуулчин Турс" ХХК ивээн тэтгэж байгаа юм байна.