Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын цаашдын хандлага

2015-03-20

МНУХ ны дэд тэргүүн Г.Маналжав:

Нутгийн удирдлагын байгууллага 20 нас хүрлээ. 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 4-р бүлгийн 57-63 р зүйлд "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага" гэсэн 7 зүйлийн 21 заалтаар орон нутаг түүний удирдлагын тогтолцоо чиг үүргийг хуульчлан баталгаажуулжээ. Нутгийн удирдлагын тогтолцоонд шинээр орж ирсэн өөрөө удирдах ёс хэмээх ойлголт нь монголчуудын олон жилийн ажил амьдралын харилцааг өөрсдөө зохион байгуулж ирсэн дадаж хэвшсэн ёс заншлыг хэлж байна. Өөрөөр хэлбэл бидний монголчууд өдөр тутмынхаа ажил хөдөлмөрөө хамтран хийж харилцан тусалж эцэг эх, ахмад настныхаа чиг сургаалиар зохицуулж байдаг энэ үйл явцаа "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг, Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй, Цуварч ирсэн барнаас цуглаж суусан шаазгай хүчтэй..." зэрэг зүйр цэцэн үгээр илэрхийлсээр иржээ. Эдгээр зүйр цэцэн үгний утга санаа нь хамтраад өөрсдөө бие даан хийх ганцхан агуулгыг багтааж байна. Энэ л нутгийн өөрөө удирдах ёс хэмээх хэлц үгний мөн чанар түүхэн уламжлал болно.
Энэ уламжяаяыг нутгийн удирдлагын нэг гол субьект болгосноор 1992 оны Үндсэн хуулийн шинэ үзэл санаа илэрч байна. Үндсэн хуулийн 59-р зүйлийн 1-д "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдпага нь нутгийн өөрөө удирдах ёсыг Төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ" гэж тодорхойлжээ. Энэ утгаараа нутгийн удирлага нь өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулж байгаагаараа онцлог юм.

Нэгжийн удирдлага нь "Өөрөө удирдах ёс", "Төрийн удирдлага" гэсэн хоёр субьектээс бүрдэж байна. Төрийн удирдлагын тухай асуудал бол бидний олон арван жип мэдэрч удирдуулж, захирагдаж ирсэн дээрээсээ доошоо чиглэсэн босоо удирдлагын нэг хэлбэр буюу орон нутаг дах төр засгийн төлөөний байгууллага гэж ойлгогдож байна. Харин өөрөө удирдах ёс нь иргэдийн хооронд харилцах хамтын чармайлтаа нэгтгэх түүхэн уламжлал ёс зарчмын асуудал юм. Энэ утгаараа өөрөө удирдах ёс нь иргэний байгууллагын чухал хэлбэр болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 59-р зүйлийн 1-д "Нутгийн өөрөө удирдах ёс" мөн зүйлийн 2-т "Өөрөө удирдах ёсыг байгууллага болгон томьёолжээ". Иймээс л "Өөрөө удирдах ёс", "Өөрөө удирдах байгууллага" гэж хоёр янзаар томьёолсноос эхлээд уг асуудлын мөн чанарыг таних ёстой.

"Нутгийн өөрөө удирдах байгуулпага бол аймаг нийслэл, сум дүүрэг, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн Хурап, баг, хорооны хувьд иргэдийн нийтийн хурал тухайн хуралдааны чөлөөт цагт түүний тэргүүлэгчид мөн" уг байгууллагаа гурван хэсгээс бүрдэж байгааг Үндсэн хуулиар баталгаажуулснаар нутгийн өөрийн удирдлагын бүтэц тогтолцоо бий болж байгаа юм. Үндсэн хуулийн 62-р зүйлийн 1-д "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх..."-ийг зааснаараа бүх шатны ИТХ -ын байгууллагын чиг үүрэг тодорхойлогдож байна. Үндсэн хуулийн ганц өгүүлбэрт өөрөө удирдах байгууллагын чиг үүргийг маш тодорхой оновчтой тодорхойлсон хэрэг юм.

Үндсэн хуулийн 60-р зүйлийн 1-д "Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг ... Засаг дарга хэрэгжүүлнэ" гэжээ.

Өөрөө удирдах байгууллага буюу Төлөөлөгчдийн хурал, Нийтийн хурал, Тэргүүлэгчид нь Засаг даргатай нэгдэж нутгийн удирдлагыг бүрдүүлж байна.

Та бид нутгийн удирдлагын энэ тогтолцооны 20 жилийнхээ түүхээ дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлохоо ярилцаж хэлэлцэж байгаа нь энэ болно.

Монголын ард түмний түүхэн уламжлал ёс заншлаас урган гарсан нутгийн өөрөө удирдах ёсыг дэлхийн хөгжсөн орнуудын нутгийн удирдлагын жишиг жаягтай нийцүүлж байгаагаараа уламжлалт шинэчлэлийг хэрэгжүүлсэн алхам болж байна. Хүн төрөлхтөний түүхэн ололтын нэг бол нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгон хөгжүүлсэн асуудал юм. Бидний ажил амьдралд 20 жилийн хугацаагаар хэрэгжиж төлөвшиж буй өөрөө удирдах ёс нь дэлхийн улс орнуудын нутгийн удирдлагын нэг субьект төдий биш үндсэн обьект, гол чиглэл нь болж байна.

Энэ чанараа нутгийн өөрөө удирдах ёс нь манай нутаг дэвсгэр дээр, хүн амын дунд төлөвшиж хөгжих, бэхжиж батжих, боловсронгуй болж чанаржих чиг хандлагыг өөртөө агуулсан удирдпагын нэг хэлбэр хэв шинж мөн. Нутгийн өөрөө удирдах ёсыг дэлхийн олон улс орон өөрийнхөө орон нутгийн удирлагын үндсэн асуудал болгон хөгжүүлж байна.

"Нутгийн өөрөө удирдах ёсны Европын Харти" гэсэн бичиг баримтад "НӨУЁ гэдэг нь өөрийн удирдлага, нутаг дэвсгэр бүхий коммун өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм" гэжээ.

Эрдэмтэн хуульч Б.Чимэд "Өөрөө удирдах ёс гэж тухайн нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, хамт олны дотоод амьдралын асуудал, ажил хэргийг тэндэхийн иргэд хамт олны шууд буюу төлөөлсөн байгуулпагаараа уламжлан бие дааж шийдвэрлэж эрхлэн хөтлөх хариуцах ёсыг хэлнэ" гэжээ.

МНУХ-ны тэргүүн УИХ-ын эрхэм гишүүн Су.Батболд өөрийнхөө нэгэн бүтээлд: "Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг бол тодорхой тогтоогдсон хил хязгаар бүхий нутаг дэвсгэрт оршин суугчид шууд өөрсдөө болон төлөөллийн байгууллагаараа дотоод амьдралынхаа асуудлыг хуулийн хүрээнд бие дааж шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэх эрх, чадвар, үйл ажиллагааныхаа төлөө хүлээх хариуцлагын нийлбэр цогцыг илэрхиийлсэн ойлголт юм" гэж бичжээ.

Эдгээр тодорхойлолтуудыг задлан үзвэл иргэд өөрсдийн ажил амьдралын асуудлыг Төлөөлөгчдийн болон Нийтийн хурлаар хуулийн хүрээнд бие дааж хэлэлцэн шийдвэрлэдэг, түүнээ хэрэгжүүлдэг эрх, чадвар, хариуцлагын нэгдлийг хэлж байна. Эндээс бид өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийж болохоор байна.

Нутгийн удирдлагын ажпын үр үндэс, цаашдын чиг хандлага, эцсийн үр өгөөж нь Хурал, Засаг даргын харилцан ба хамтран ажиллах, гар санаа нэгдэх, зорилгоо зөв ойлгох, арга барилаа оновчтой сонгохоос шалтгаална. Засаг дарга бол төр засгийн болон тухайн хурлынхаа шийдвэрийг биелүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Энэ үүргийг чадварлаг, чамбай хэрэгжүүлэхэд ЗДТГ, харьяа байгууллагын идэвхтэй оролцоо, бүтээлч ажиллагаа ихээхэн чухал болно. Төрөөс иргэдэд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг хамгийн шуурхай чанартай хүргэх нь эдгээрийн үндсэн үүрэг байна.

ИТХ, Засаг дарга нь нэг зорилготой, нэгдмэл ажиллагаатай боловч хуулиар хүлээсэн тус тусын чис үүрэгтэй, бас өвөрмөц онцлогтой, харилцан ажиллах аргатай байдаг. Нутгийн удирдлагын энэ хоёр субьектын эцсийн үр дүн нь нутаг орноо хөгжүүлэх, хүн ардаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлөөр хангах асуудал мөн. Нутгийн удирдлага нь Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хууль болон салбарын чанартай 2004 оны байдлаар бүх шатны хурапд 79 хуулиар, Засаг дарга нарт 139 хуулиар үүрэг оногдуулсан байдаг. Хоёр зуун хорь шахам хуулиар чиг үүрэг хүлээснээр Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн захиргааны байгууллага төлөвшиж хөгжих эрх зүйн орчин бүрэлдэж байна гэж дүгнэж болох талтай.

Харин энэ эрх зүйн орчныг бид яаж ашиглаж хэрэгжүүлж байна, юуг яаж боловсронгуй болгон сайжруулах вэ гэдэг асуудал бол өөр юм. Хууль тогтоох дээд байгууллагаас нутгийн өөрөө удирдах байгууллагад оногдуулж байгаа чиг үүрэг нь төсөл хөтөлбөр батлах, хяналт тавих, илтгэл, мэдээлэл хэлэлцэх "жижүүр"-ийн гэмээр үгээр хаацайлж байгааг орон нутгийхан сайтар тунгаан үзэж хууль эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлт шинэчлэл хийхээ зоригтой оновчтой тавих цаг боллоо.

Засаг даргад өгсөн чиглэл ч хэт хавтгайрсан, ерөнхий шинж чанартай байна. Нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1559 баг, 150 шахам хороонд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага ажиллаж байна. Өөрөө удирдах бүх шатны байгууллагад төлөөлөгчөөр сонгогдсон найман мянга гаруй иргэд энэ ёсыг хуулийн хүрээнд хэрэгжүүлсээр иржээ. Энэ нь таван удаагийн сонгуулийн дүнгээр давхардсан тоогоор 40 гаруй мянган иргэд өөрөө удирдах байгууллагад ажиллажээ гэсэн үг юм.

Сонгуулийн насны нийт 1,8 сая хүнтэй харьцуулах юм бол 40 мянга гэдэг өчүүхэн бага тоо болно. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол иргэдээ нийгмийн удирдпагад сургаж дадпагажуулах нэг ёсны сургалтын төв мөн. Энэ сургалтын төвөөр өнгөрсөн 20 жилд таван удаагийн сонгуулиар сонгуулийн насны хүмүүсийн дөнгөж 2.2 хувь нь хамрагджээ. Энэ хамрагдсан сонгуультнаар нь дамжуулан иргэдийн янз бүрийн бүлэг, хэсгийн ашиг сонирхлыг нэгтгэн хэрэгжүүлэх замаар иргэдээ өөрсдөө оролцдог, хэлэцдэг, хэрэгжүүлдэг, үр дүнгээ хянаж тооцдог болгоход та бидний бүх ажил чиглэгдэх ёстой.

Эрхээ төр засгаас алхам алхамаар авч өөрсдөө чадвараа сайжруулж хариуцпагаа дээшлүүлэх нь өөрийн удирдлагын нэг зорилт болж байна. Үүнээс үүдэн нутгийн өөрөө удирдах ёсны тухай дээр өгүүлсэн тодорхойлолтууд дотор байнга давтагдаж буй "эрх, чадвар, хариуцпага" гэсэн гурван үгийг бидэнд тавигдаж байгаа шаардлага, нийгмийн хэрэгцээ гэж ойлговол зохино.

Нутгийн өөрийн удирдлагын багууллагууд юуны өмнө өөрсдийнхөө чадавхыг сайжруулах тухай бодох цаг болжээ. Шинжлэх ухаан технологийн дэвшип, эрдэм мэдпэг, зөв цэгцтэй мэдээлэлд тулгуурлан ажиллаж амьдрах болсон хорин нэгдүгээр зуунд сонгуультан ажилтнууд аливаад шинжпэх ухаанчаар бодитой хандах, чадварлаг санаачлагатай ажиплах, үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлан идэвхтэй, чамбай байх нь юу юунаас чухал боллоо.

Хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн наад захын ойлголт, зөв мэдээлэлтэй байж төлөөлөгч та нутаг дэвсгэрийнхээ хэмжээний асуудлыг зөв онож, зөв шийдвэрлэж, зөв зохион байгуулж тодорхой үр дүнд хүргэж хэрэгжүүлнэ.

ИТХ-ын Төлөөлөгч, ИНХ-ынхан нутаг дэвсгэрийн ажил амьдралын асуудлыг ухаалгаар онож, цэгцтэй судалж сайн боловсруулж хэлэлцэхээс үйл ажиллагаа чинь эхэлнэ. Үүний тулд ИТХ, ИНХ, Тэргүүлэгчид бүхий л асуудлаа иргэд, олон түмнийхээ хүсэл сонирхол, санаа бодолд тулгуурлан авч үзэх нь чухал юм.

Хэлэлцэх асуудлаа сонгохоос эхлээд яаж хэлэлцэх, ямар шийдвэр гаргах, шийдвэрээ хэрхэн таниулж яаж ажил хэрэг болгох, үр дүнг хэрхэн хянаж дүгнэх үйл ажиллагааны бүх шатанд иргэдээсээ асууж, тэднийгээ оролцуулж байж гэмээ нь өөрөө удирдах байгуулпага үүргээ биелүүлнэ. Үйп ажиллагааны энэ зарчмыг хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг амаар болон бичгээр авч судлах, уулзаж ярилцах, мапын бэлчээр, тариалангийн талбай, худаг усан дээр нь хэсэгчилж ярилцах, ахуй амьдралын дунд нь орж уулзах зэргээр олон арга хэлбэрийг ашиглаж болно. Үүнд ИТХ-ын сонгуультан, Төлөөлөгч нэг бүрийн чадвар, санаачлага, идэвх чармайлт их чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө тапаар хуралд асуудал оруулдаг Засаг дарга, Тамгын газрын болон харьяа байгууллагын ажиптан мэргэжиптнүүдэд ч энэ шаардпага нэгэн адил тавигдаж байна.

Өөрөө удирдах байгууллага бол иргэдээсээ сонгогддог, тэднийхээ төлөө ажилладаг, тэдэндээ ажлаа тайлагнадаг, иргэдээрээ ажлаа дүгнүүлдэг, "Иргэн"-ээрээ овоглосон иргэний байгуулпага мөн. ИТХ, ИНХ-ын амин сүнс, гол цөм, үндсэн чиглэл нь иргэд байна. өөрөө удирдах байгууллага иргэдийн харилцаа хэт хөндийрч бие биенээ танихгүй, мэдэхгүй болтлоо хөрч байгаа зүй бус хандпага ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл сонгогдсон Хурал нь сонгогч иргэнээ мартаж, сонгосон иргэн нь Хурлаа танихгүй болсон дутагдал газар бүхэнд байна. Хурап сонгогчдын эдүгээгийн энэ дүр төрхийг үндсээр нь өөрчлөх цаг боллоо.

ИТХ, ИНХ, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудап бүр иргэдээс эхтэй. Тиймээс хэлэлцэх асуудлаа оновчтой сонгох, ямар аргаар хэлэлцэж шийдвэрлэх, гаргасан шийдвэр, тавьсан зорилтоо нийтэд яаж хүргэх, хэрэгжүүлэх ажлыг нээлттэй өдөрлөг, ярилцпагаар ойпгуулах, баг хороо, гудамж, хэсэг, айл саахалтын иргэдтэй уулзаж ярилцах замаар иргэдээр идэвхтэй оролцоо, бүтээлч санаачлага, ажил хэрэгч байдалд тулгуурлах учиртайг ажил бүрдээ, алхам дутамдаа санаж мөрдөж байх хэрэгтэй боллоо. Монгол Упсын ерөнхийпөгч Ц.Элбэгдорж "Монголын хувь заяаг дарга нар биш иргэд нь тодорхойлох засгийг бид сонгосон. Төрийн захиргаанаас иргэний удирдпага руу бид шилжих ёстой. Иргэндээ үйпчилдэг төр иргэнээсээ том байж болохгүй" гэж тодорхойлсон үгийг өөрөө удирдах байгуулпагуудын эрхэм зорилго зарчимаа болговол зохино. Иргэнээ хөгшин запуу эр, эм, юм мэддэг, мэддэггүй, сэхээтэн, малчин, тариаланч гэсэн олон төрлөөр ангилан ялгахгүй, иргэн бүртэйгээ ний нуугүй ярилцдаг, санал бодлыг нь сонсдог, сонсоноо ажип болгохыг эрмэлздэг түүнийхээ биелэлтийг эргэж иргэдээ мэдээлдэг байх нь өөрөө удирдах байгуулпагын үндсэн чанар болно.

Зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлж байгаа өнөө үед төсвийн мөнгийг юунд яаж зарцуулах, юунд хүчээ төвлөрүүлэхийг дарга биш иргэд шийдэх цаг болов. Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аар баталсан төсвийн тухай Монгол улсын хуулиар төсөв зохиох батлах, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр сум орондоо юуг яаж хийх, жижиг дунд үйлдвэрийн зээлийг хэнд, юунд өгөх зэрэг хөрөнгө мөнгөний асуудал бүр иргэд, олон нийтийн санал бодолд тулгуурлан шийдэгдэх болов.

Иргэд өөрсдөө сэтгэл зүрхээрээ, хүсэл бодлоороо аливаа бүрийг шийдэхэд, хэрэгжүүлэхэд, үр дүнг тооцож дүгнэхэд оролцож чадвал сум орны ажил сайжирна. Удирдпагын үйл ажилпагаа ил тод, нээлттэй болно, сайн засаглал төлөвшиж өөрөө удирдах ёс хөгжинө. Энэ зарчмыг бид тууштай мөрдөх хэрэгтэй байна.

ИТХ болон ИНХ-ын сонгуультан бүрийн мэдпэг чадварыг байнга тасралтгүй дээшлүүлэхийн зэрэгцээ санаачлагатай ажиллуулах, идэвхтэй болгох наад захын арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх цаг боллоо. Өөрөө удирдах байгууллага өөрийгөө хөгжүүлэх, үйл ажиллагаагаа чанаржуулах, хөрөнгө мөнгөө оновчтой төсөвлөж өөрсдөө батапдаг тийм боломжийг бид олж авах ёстой.

Үүний тулд нутгийн өөрөө удирдах байгууллагад өмч, санхүүгийн зохих эрх мэдлийг хууль эрх зүйн орчноор бүрдүүлж өгөх, үүнийг олж авах санаачлага гаргах, түүнээ хэрэгжүүлэх чадавхтай байх асуудал нь цогцолбор асуудал болон тавигдаж байна. Тиймээс орон нутгийн ИТХ-ын удирдлага, Төлөөлөгчдөөс энэ чиглэлээр хийх ажип, гаргах санаачлага, Та нөхдийн дуу хоолой тал тапдаа хэрэгтэй болж байна. Болохгүй бүтэхгүй бэрхшээлийн тухай их ярих боловч баталгаа нотолгоотой, заапт чиглэлтэй, арга замтай нь тодорхой тавихаар иргэн бүрээ сургаж дадпагажуулах нь чухал.

Нийгмийн хөгжлийн төвд хүнээ тавьж буй эдүгээ цагт сонгуультан, ИТХ-ын ажилтан, Төлөөлөгч бүрийг чамбай мэдлэгтэй, бодит мэдээлэлтэй болгох талаар МНУХ анхаарч сургалт семинар явуулах, хэлэлцүүлэг, ярилцлага зохиох "Нутгийн удирдлага" сэтгүүлийг бэлтгэж өгөх зэргээр боломжтой ажлуудыг санаачлан хийж байна. Ийм арга хэмжээнд Хурлын Төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтнууд, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг идэвхтэй хамруулах, нөхцөл боломжоор нь хангаж өгөх талаар сум, орон нутгийн удирдлагууд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр шаардагдах төсөв хөрөнгийг ч эртнээс төлөвлөн сайтар авч баталж байх нь Төлөөлөгч, сонгуультан бүрийн анхаарлын төвд орох ёстой асуудал болно.

Ийм ажлуудыг дэс дараатай, зорилго чиглэлтэй, байнгын тасралтгүй явуулж чадвал өөрөө удирдах байгууллага нь иргэд сонгуультан бүр нь чадавхжиж хариуцпага хүлээх, чиг үүргээ мэдэрдэг болно.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг Үндсэн хуулийн үзэл баримтлапын дагуу төлөвшүүлж хөгжүүлэх талаар ойрын жилүүдэд анхаарах чиглэлээ тогтоож авах хэрэгтэй. Ялангуяа төвлөрлийг сааруулж биеэ даан ажилпадаг болох талаар, төсөв, санхүү, өмч хөрөнгийн зохих эрх мэдэлтэй байх чиглэлээр, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгон шинэчлэх хүрээгээр тодорхой, бодитой асуудпуудыг судалгаа шинжилгээтэй, баримт нотолгоотой тавьж түүнээ шийдвэрлүүлэхийн төлөө утгагүй хөөцөлдөж сурах нь ойрын жилүүдийн нэг зорипго болно.

Манай иргэд олон хурал цуглаанд өдөр дутмын аар саар гэхээр бэрхшээл зовлонгоо их ярьдаг. Тэр зовлон бэрхшээлийг орон нутагтаа өөрсдөө шийдвэрлэхэд саад болж байгаа хүчин зүйлүүдийг сайтар ярилцаж орон нутаг, иргэд удирдлага биеэ даан ажилладаг болох бүхий л боломжоо бүрдүүлэхэд өөрсдөө л ажилпах учиртай.

Орон нутаг, түүний удирдлагууд зохих эрх мэдэл, чиг үүргээ авах замаар биеэ дааж идэвхтэй ажилпахын тулд хууль эрх зүй, санхүү эдийн засгийн зохих боломжоо бүрдүүлэхэд та бидний нэгдмэл ойлголт, нийтлэг шаардпага юу юунаас чухал боллоо. Үүний тулд орон нутгийнхан Та нөхөд чадвартай хариуцлагатай байж өөрчлөлт шинэчлэлийн төлөө зоримог ажилламаар байна.

Нутгийн удирдлага чадвар санаачлага, хариуцпага сайжрах дутам төрийн төвлөрөл саарах болно. Ямар эрх мэдэл, чиг үүрэг, санхүү хөрөнгийн нөөц хэрэгтэй байгааг ул суурьтай, бодпоготойгоор бодож боловсруулан тавих нь асуудлыг зөв шийдэх нэг үндэс болно. Үүнийг зөв гаргаж, зөв хэлж, зөв шийдүүлэх нь бидний мэдлэг чадвараас шалтгаална.

Энэ он бол сонгуулийн жил юм. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд идэвхтэй хандаж, бүтээлч санаачлага өрнүүлэх, сум орныхоо тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойпох, шийдвэрлэх боломжийг ухаалаг гаргах замаар улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах, нэр дэвшигчдийн анхаарлыг төвлөрүүлэхэд иргэдээ бэлтгэх хэрэгтэй.

Сонгууль бол засгийн эрхийг ард түмэн барьж байгаагийн нэг тод жишээ юм. Иргэн бүр сонгуульд идэвхтэй, хариуцлагатай бас санаачлагатай, зорилготой оролцох хэрэгцээг төлөвшүүлэх ажлыг Та бид хийнэ. Үүний тулд иргэдээ сургаж дадпагажуулахад сум, багийн удирдпагуудын анхаарал төвлөрөх ёстой.

Дараагийн дөрвөн жилд сэтгэл ханамжтай, уур бухимдалгүй, ая тухтай ажиллаж амьдаръя гэвэл гэвэл сонгуульд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Үүний тулд нутгийн өөрөө удирдах байгууллагууд иргэдээ дагуулан манлайлж нийт иргэдийнхээ хамтаар хариуцлагатай, ажил хэрэгч хандах нь чухал байна.

Нэн ялангуяа нутгийн удирдлагын байгууллагуудыг биеэ даан бүтээлчээр ажиллахад саад болоод байгаа хууль эрх зүйн өнөөгийн байдалд зоригтой дүн шинжилгээ хийж, өөрчлөн шинэчлэх тапаар иргэн бүхэн, сонгуультан бүр алба ажил хашиж буй хүн бүгд дуугарч, ярьж, бичиж нийтлүүлж нутгийн удирдлагаа бэхжүүлэхийн төлөө хүчтэй, мэдпэгтэй дуугарах цаг боллоо.

Удахгүй болох сонгуульд улс төрийн намууд, нэр дэвшигчид, төр засгийн бүх түвшний нөхдийн анхаарал, санаачлагыг нутгийн өөрийн удирдлагын асуудалд төвлөрүүлж амлалт авахуулж, үүрэг хүлээлгэх нь бидний цаашдын ажлын хувь заяанд чухал нөлөөтэй. Эдгээр нь бидний дараа дараагийн уүл ажиллагаанд цар хүрээг тодорхойлох, үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм аа.

НУТГИЙН УДИРДЛАГА СЭТГҮҮЛ (2012 он, №3/87) 20-23 дугаар тал

http://nalaikh-ith.ub.gov.mn/images/stories/news/manaljav.jpg

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%