Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багийн Иргэдийн Нийтийн Хуралд тулгамдаж байгаа асуудал

2015-03-24

Иргэдийн нийтийн хуралд тулгамдаж байгаа асуудал

Ерөнхий ойлголт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түүний удирдлагын тухай хуульд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”[1] гэж заасан байдаг. Багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа шаардлагын түвшинд хүрч ажиллахгүй, удирдлагуудын боловсролын түвшин сул, хурлаараа хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрээ сурталчлах ажил бараг хийгдэдгүй, шийдвэрийн биелэлтээ хангуулах талаар санаачилга гарган хөөцөлддөггүй, өмнөх хурал дээр гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр хөөцөлдөж ажил хэрэг болгох, биелэлтийг тооцож, эргэж мэдээлэх ажил дутмаг зэрэг дутагдал байна. Мөн иргэдийн нийтийн хуралд оролцож байгаа иргэдийг оролцоо дутмаг, насны байдлаар үзэхэд 40-өөс дээш насны хүмүүс оролцож байна. Нутгийн өөрийн удирдах байгууллага нь иргэдтэй нягт холбоотой байж, тэдгээрээс хамаарч ажилладаг, төрийн болон олон нийтийн байгууллагуудыг холбогч гүүр нь болдог онцлогтой юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны нэгж болох Иргэдийн нийтийн хурал багийн Засаг даргийн боловсрол дутмаг, иргэдийн оролцоо хангалтгүй, баг иргэдийн нийтийн хурлууд ажпаа үр дүнтэй зохион байгуулж ажиллахад чиглүүлэх учиртай. Нутгийн өөрийн удирдах байгууллага нь “Нутгийн удирдлага” гэдэг нь төвийн удирдлагаас ангид байдаг бүхнийг хэлэх бөгөөд энэ нь нутаг дэвсгэрийн нэгжийн зорилго, удирдлагын захиргааны чиг үүргийг тодорхойлоход олон түмэн оролцох арга барилтай, гадны ямар нэгэн нөлөө хяналтаас чөлөөтэй байж хэрэгжүүлдэг нутаг дэвсгэрийн нэгжүүдийн засаглах тодорхой бүрэн эрхийн тухай асуудал”[2] иргэдтэй нягт холбоотой байж, тэдгээрээс хамаарч ажилладаг, төрийн болон олон нийтийн байгууллагуудыг холбогч гүүр нь болдог онцлогтой боловч тэр түвшинд хүрч ажиллахгүй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын дээрх онцлогуудыг хангаж ажиллахад баг, хорооны Иргэдийн нийтийн хурлууд ажпаа чиглүүлэх учиртай.

Багийн Засаг дарга, ИНХ-ын дарга боловсролын түвшин тааруу, тэргүүлэгч, төлөөлөгчдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гаргаж буй шийдвэрүүд хангалтгүй байна. 2009 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын “Төрийн Захиргаа удирдлагын хэлтсээс явуулсан судалгаагаар нийт 83 багийн дарга нарыг боловсролоор нь үзхэд боловсролгүй 1, бүрэн бус дунд 8, бүрэн дунд 31, тусгай дунд 23, дээд 20 хүн[3] тус тус ажиллаж байна. Мөн багийн ИНХ-ын үйл ажиллагааг үр өгөөжтэй ажиллуулах, чадваржуулах шаардлагын үүднээс дээд шатны хурлын байгууллага, Засаг даргын тамгын газраас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж өгөх ажил хангалтгүй байна. 2010 онд аймгийн Засаг дарга бүх багийн Засаг дарга нарыг техник хэрэгсэлээр хангасан ба багийн төв байхгүй газар шинээр бариж өнгөрсөн одоогийн байдлаар 56 багийн төв үйл ажиллгаа явуулж байна. Багийн иргэдийн хэрэгцээ, сонирхол, саналыг мэдэж авах, судалгаа урьдчилан хийж үзэх, хурлын үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилдаг байх шаардлагатай. Мөн иргэн бүр үүрэг хүлээхдээ муу, нийгмийн идэвхи сул, өрх тус бүрээс төлөөлөл оролцохгүй, залуучууд оролцохгүй, тулгамдаж байгаа асуудл нь хангалтгүй жижиг, иргэдийн нийтлэг сонирхол жигд хангахгүй зэрэг нь иргэдийн нийтийн хурал ямархуу түвшинд байгааг харуулж байна.

Хэнтий аймгийн Сариг багийн иргэдийн нийтийн хуралд нийт 747 өрх, 2753 хүн амтай үүнээс 2011 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн хуралд ердөө 57 иргэн цуглаж иргэдийн оролцоо хангалтгүй байна. Мөн хурал дээр иргэдээс тулгамдаж байгаа асуудал, иргэдээс тавигдаж байгаа санал шүүмжлэлээс үзэхэд нийтийн тээврийн унаа, түлшний нүүрс, мод, хогийн цэг, ил задгай хог, угаадас хаях, эзэнгүй нохой устгах зэрэг асуудлыг цэгцлэхийг гол болгон тавиж байна. Цаашид иргэдийг нийтийн хурлыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах. Мөн Иргэдийн нийтийн хуралд залуусын оролцоо огт байхгүй тэдгээрийг татан оруулах, хурлаар хэлэлцсэн мэдээлэл болон шийдвэрийг хүн бүрт хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах. Багийн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилдаг байх шаардлагатай юм.

Энэ байдлаас харахад багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа шаардлагын түвшинд хүрч ажиллахгүй, удирдлагуудын боловсролын түвшин сул, хурлаараа хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрээ сурталчлах ажил бараг хийгдэдгүй, шийдвэрийн биелэлтээ хангуулах талаар санаачилга гарган хөөцөлддөггүй, өмнөх хурал дээр гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр хөөцөлдөж ажил хэрэг болгох, биелэлтийг тооцож, эргэж мэдээлэх ажил дутмаг зэрэг дутагдал байна. Багийн Засаг дарга ихэнх дээ хөдөөгийн буюу сумын Засаг дарга нар ихэнх нь 10 дугаар ангийн боловсролтой байна. Дээр нь идэвхи санаачлага тааруу хуулийг бүрэн мэдэх албагүй боловч өөрийн ажилд хамааралтай бүрэн эрхээ сайн ойлгодоггүйгээс буруу шийдвэр гаргах зэрэг алдаа дутагдал харагдаж байна. Хөдөө суманд ихэнхдээ тухайн багт аль олон хамаатантай байгийн Засаг дарга болж байна. Энэ байдалыг өөрчлөх нь зайлгүй шаардлагатай. Ирэх 2013 оны 1 сараас төсвийн шинэ хууль хэрэгжиж байгаатайгаар дээрх байдлыг дариухан засаж шийдвэрлэхгүй бол болохгүй болно. Сум бүр “Сумын хөгжпийн сан” гэж бий болж түүгээр их хэмжээний хөрөнгө сум багт орж ирж байгааиай холбогдуулан иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн тухайн орон нутаг ажил үйлчилгээ хийгдэнэ. Иймд болзошгүй аюулаас сэргийлэх хэрэгтэй. Иргэн Та болон бид бүхэн өөрсдөө баг, хорооныхоо хуралд идэвхитэй оролцож, өөрсдийнхөө хуульд заагдсан эрхээ эдлэх, хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулах, нийгмийн халамжийг хүртэх, өөрсдийн сонгосон төлөөлөл болох нутгийн удирдлагын байгууллагаараа дамжуулж тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, мөн хурлын үйл ажиллагаанд оролцож үнэтэй санал бодлоо хуваалцаж байх нь зүйтэй юм. Иргэдийн нийтийн хуралд иргэдээс тавиж байгаа санал жижиг гэвч санал болгож байгаа нь энгийн мөртлөө зайлшгүй шийдвэрлэх, анхан шатны төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нутгийн өөрөө удирдах байгууллагын зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг билээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%