Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” тэтгэлэг

2015-04-03

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ

 

 

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг зарлаж байна.

Тэтгэлгийн хэмжээ 6 сая хүртэл ба нийт 6 тэтгэлэг шалгаруулна. Сонирхсон аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ууд санал боловсруулж дор дурдсан хаягаар (бичгээр) 2014 оны 5-р сарын 30-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.cslg.parliament.mn цахим хуудаснаас болон cslg@parliament.mn хаяг руу хандаж авна уу.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%