УИХ-ын
Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран
хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх
нь" төслийн хүрээнд ИТХ-ын нэгдсэн портал цахим хуудас (www.hural.mn) бүтээх ажил 2013
оны 12-р сарын 2-ноос эхлэн хийгдэж байна. 2014 оны 4-р сарын 1 гэхэд үндсэн ба
нийт 361 хурлын дэд сайт бүтээгдэж дуусах ба туршилт, сургалтын үйл ажиллагаа
6-р сарын 1 хүртэл явагдана.
Монгол Улсын 361 ИТХ тус бүр өөрийн цахим
хуудастай болох ба үндсэн цахим хуудсанд бүх хурлуудын мэдээ, мэдээлэл
нэгтгэгдэнэ. Мөн төлөөлөгч бүр аймаг, сумын нэр бүхий цахим хаяг хэрэглэх,
аймаг, сумын ИТХ-ынхаа цахим хуудсан Төлөөлөгчийн нэр бүхий танилцуулга,
булантай болно. www.hural.mn цахим хуудас нь мобайл апликейшн-тэй байх тул
Төлөөлөгчид гар утаснаасаа холбогдох боломжтой.
2014 оны 1-р сарын 2-нд УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ж. Элбэгзаяагаар ахлуулсан ажлын хэсэг,Хэнтий, Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Төлөөлөгч, ажлын алба болон бусад холбогдох байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүн хуралдаж Үндсэн болон дэд цахим хуудасны агуулга, загвар, цэсийн талаар хэлэлцэж, саналаа солилцлоо.
Уулзалтанд оролцогчид:
1. Ж.Элбэгзаяа, УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч
2. Ч.Тунгалаг, Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт
3. Д. Цогбадрах, Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
4. Д. Аюурбунь, Хэнтий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
5. н.Эрдэнэбилэг, Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Төлөөлөгч
6. Ш. Эрдэнэжаргал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Төлөөлөгч
7. н.Цэцэгсүрэн, Хэнтий аймгийн Батноров сумын ИТХ-ын Тэргүүлэгч Төлөөлөгч
8. Э. Доржсүрэн, Төв аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан
9. Н. Эрдэнэболд, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл, технологийн ажилтан
10. Н. Батцэрэн, Идеа Дэвэлопмент компаний захирал
11. Б. Чинзориг, Төслийн менежер
12. А. Мөнхэрдэнэ, дизайнер
13. У. Ринчинсүрэн, ахлах программист
14. П.Лхам, Төслийн үндэсний менежер
15. Л. Бархас, НҮБХХ-ийн Засаглал багийн ажилтан