Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөнийг зохион байгуулснаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актыг сурталчлах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, бусад аймаг, сумдад хэрэгжүүлж байгаа ажлын тэрүүн туршлага солилцоход оршиж байгаа юм байна.
2014 онд Баянхонгор аймгийн хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 49 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 11.6 хувийг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн улмаас 20 иргэний амь нас хохирч, 13 иргэний биед хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан байна. Өнөөдрийн байдлаар Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор олон төрлийн ажил арга хэмжээг авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм байна. Иймд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт сурталчилгааны олон талт ажил, арга хэмжээг хөрш зэргэлдээ аймгуудтай хамтран үр дүнтэй ажил зохион байгуулах чиглэлийг барин ажиллаж байна.