2015 оны 03 дугаар сарын 30
Номгон
Нэг.Удирдлага, зохион байгуулалтын талаар
1.1.Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:
1.1.1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны талаар
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 1 удаа хуралдаж 6 асуудлыг хэлэлцэж, 6 тогтоолыг батлан гаргалаа. Үүнд:
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн” цолоор 1, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 18, Хөдөлмөрийн хүндэт медалиар 1 хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
Замын сангийн хөрөнгөөр 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, замын сангийн хөрөнгөөр 2015 онд гүйцэтгэж ажлын жагсаалт баталж, Зардлыг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.
“Баянхонгор – Эрчим хүч” цахилгаан түгээх ХХК-ний 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2014 оны үйл ажиллагааг “Хангалттай” гэж дүгнэн, аймгийн Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг боловсруулж “Баянхонгор-2030 хөгжлийн хөтөлбөр”-т тусгуулах, аймгийн төвийн хаалттай хуваарилах барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Улсын төсвийн 2016 оны хөрөнгө оруулалтад тусгуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад, аймгийн төвийн аваарын дэд станцын асуудлыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, компаний өөрийн санхүүжилт, бусад эх үүсвэрээр шийдвэрлүүлэх, Компаний орлогыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах талаар анхаарч ажиллахыг “Баянхонгор–Эрчим хүч” цахилгаан түгээх ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгалаа.
Баян-ªíäºð ñóìàíä ¿éë àæèëëàãàà ÿâóóëæ áóé Амарбуянт хийдèéí Улсын бүртгэлийн гэрчилгээ сунгуулахаар ирүүлсэн хүсэлтийг дэмжиж саналыг аймгийн Óëñûí á¿ðòãýëèéí õýëòýñò óëàìæлахаар тогтлоо.
Баянхонгор сумын Гэгээншавь 6-р багт Орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 422,6 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 519 м2 5, 6 дугаар багийн “Спорт заалтай Багийн хөгжлийн төв”, Цахир 7-р багт Орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 422,6 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 519 м2 7, 9 дүгээр багийн “Спорт заалтай Багийн хөгжлийн төв”-ийн барилгыг аймгийн Биеийн тамир спортын газарт эзэмшүүлж, “Спорт заалтай Багийн хөгжлийн төв”-үүдийн үйл ажиллагааг тогтмолжуулж, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, Баянхонгор сумын Засаг даргад даалгалаа.
Баянхонгор сумын “Хог тээвэрлэлт” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажил үйлчилгээний зориулалтыг өөрчлөхгүйгээр удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзан менежментээр хувьчлахыг зөвшөөрч, Менежментийн гэрээний төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг томилж, гэрээг боловсруулан хувьчлалыг хуулийн дагуу зохион байгуулахыг Баянхонгор сумын Засаг даргад даалгав. Менежментийн гэрээний сонгон шалгаруулалт, үр дүнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж, Баянхонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд зөвлөлөө.
1.1.2. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны талаар
Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, 3 асуудлыг хэлэлцэж, 3 тогтоолыг батлан гаргалаа.
Íàìûí æàãñààëòààð àéìãèéí ÈÒÕ-ûí òºëººëºã÷ººð ñîíãîãäñîí Ï¿ðýâæàëûí Õèøèãæàðãàëûã ººðèéíõ íü õ¿ñýëòýýð аймгийн ИТХ-ын òºëººëºã÷ººñ ÷ºëººëж, Ãàíûí Àìàðààã àéìãèéí ÈÒÕ-ûí òºëººëºã÷èéí á¿ðýí ýðõèéã õ¿ëýýí çºâøººðлөө.
Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай хэлэлцэж, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг “Хангалттай” гэж дүгнэн, Аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 онû үндсэн чиглэлийн хэрэгжилт хэлэлцэх үед аймгийн Нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлт¿¿ä хөгжлийн индекс, äотоодын нийт бүтээгдэхүүнийг салбар, сум тус бүрээр өмнөх онóóäтàй харьцуулан танилцуулахыг аймгийн Засаг даргад даалгав.
Аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж, Орон нутгийн төсвийн 2014 оны шилжих үлдэгдэл, аймгийн 2015 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээ, аймгийн 2015 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, аймгийн 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ, аймгийн 2015 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын дээд хэмжээ, Баянхонгор аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ, Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ зэргийг тодотгон батлалаа.
1.2. Баянхонгор аймгийн Засаг даргйн тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:
Аймгийн Засаг дарга 85 захирамж, Засаг даргын тамгын газрын дарга 6 тушаал гаргасан.
Аймгийн төрийн байгууллагын дарга нарын шуурхай мэдээллийн цагийг 7 хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулж байна. Энэ сард нийт 5 удаа хуралдаж Засгийн газрын болон аймгийн удирдлагуудын шийдвэрийг танилцуулж цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан “Алдарт эх”-ийн одонгийн материалыг бүх сум, багаас хүлээн авч нийт 1 дүгээр одонгоор 24 эх, 2 дугаар одонгоор 185 эхийн материалыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд хүргүүллээ.
“Баянхонгор-2030 хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар төлөвлөж, ажлын хэсгийг томилоод байгаа билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймаг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол улсын эдийн засгийн ерөнхий тойм, орон нутгийн эдийн засгийн онцлог” сэдвээр Шинжлэх Ухааны Академийн орлогч дарга, Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Проф.Др.Ц.Даваадоржийг урьж аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулсан 30 гаруй хүнд лекц, сургалтыг зохион байгууллаа.
Тус лекц, сургалтаар Монгол улсын макро эдийн засгийн тойм, Баянхонгор аймгийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйн зөвлөгөө өглөө.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл энэ сард 2 удаа хуралдаж 6 асуудлыг шийдвэрлэв. Энэ сард 3 өргөдөл ирж хариу өгөгдсөн 2, хянан шалгалтанд 1 байна.
Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
Төсвийн тухай хуулийн 8.8.2-д заасны дагуу төсвийн байгууллагуудын төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг гаргаж Сангийн яаманд хүргүүллээ..
Сангийн яамнаас “Орон нутгийн төсөвлөлтийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх ” сэдэвт сургалтыг аймгийн төвийн төсвийн байгууллагуудын менежер, нягтлан бодогч нар, сумдын Тамгын газрын дарга, санхүүгийн албаны дарга нар нийт 160 хүнийг хамруулан 2015 оны 3 дугаар сарын 24-нөс 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2.1. Татварын хэлтэс
Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож хэлтсийн дарга А.Эрдэнэбилэг ТЕГ-ын дарга Б.Ариунсантай 2015 онд хамтран ажиллах Үр дүнгийн гэрээ байгуулж, хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлууллаа.
2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 1487 иргэний 721861.7 мянган төгрөгийн материалыг хүлээн авч, хянаж баталгаажуулан хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх тухай” 33 тоот тушаалаар нэгтгэлийг баталж, холбогдох байгууллагад хүргүүллээ.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдааныг 2015 оны 3 сарын 3-ны өдрөөс 4 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлалаа.
Òàòâàðûí òàéëàí õ¿ëýýí àâàõ àæëûí õ¿ðýýíä 2015 îíû 3 дугаар сарын НӨАТ-ын тайланг цахим хэлбэрээр õóóëèéí õóãàöààíä õ¿ëýýí àâч, íîãäóóëàëòàíä õÿíàëò òàâьж,. 2015 оны 3 дугаар сард НӨАТ-ын 317 тайлан хүлээн авахаас 288 тайланг хүлээн авч баталгаажуулж ажилласан.
Татвар төлөгч иргэн аж ахуй нэгж байгуулагын хүсэлтийн дагуу òåíäеðèéí áîëîí âèç õ¿ññýí òîäîðõîéëîëòûã 82 òàòâàð òºëºã÷ èðãýí àæ àõóé íýãæ áàéãóóëлаãàä ãàðãàн өгч үйлчилгээ үзүүллээ.
Цахим тайлангийн системээр тайлан засварлах, татварын төрлөөр бүртгүүлэх, татварын төрлөөс хасагдах, тайлангийн хугацаа сунгуулах зэрэг нийт 48 татвар төлөгчийн хүсэлт ирснийг цаг тухай бүр шийдвэрлэсэн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2014 оны 4 дүгээр улирлын хүлээн авсан чөлөөлөгдөх 3142.2 мянган төгрөгийн орлоготой 11 татвар төлөгчийн тайланг ногдуулалтын хяналтанд шилжүүллээ.
2015 оны 3 дугаар сарын 11-13-ний өдрүүдэд хэлтсийн байцаагч албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, 2014 оны ажлын үр дүнгээ хэлэлцэж, дүгнэн, албан хаагчидтай 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.
Татварын Ерөнхий Газрын ЭУГ-аас батлан ирүүлсэн 2015 оны эхний хагас жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу нийт 10 татвар төлөгчид татварын хяналт шалгалтанд хамрагдах мэдэгдэл тараан ажилласан. Үүнээс 2 татвар төлөгчийн хяналт шалгалтын ажил бүрэн дуусч, 2,736,876 төгрөгийн зөрчил илрүүлэн 852,276 төгрөгийн нөхөн татвар, 270,123 төгрөгийн торгууль 57,798 төгрөгийн алданги, 216 төгрөгийн хүү, нийт 1,180,414 төгрөгийн улсын байцаагчийн акт тогтоон татвар төлөгчөөр гарын үсэг зуруулж, баталгаажуулан ажилласан байна. Хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх явцад хөндлөнгийн мэдээллийн баазыг бүрэн ашиглан ажилласан байна.
2.2. Статистикийн хэлтэс
Үндэсний Статистикийн Хорооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/6 тоот тушаалаар батлагдсан 3-р сард дамжуулбал зохих мэдээ тайланг Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн хамрах хүрээний дагуу хамрагдвал зохих Àж ахуйн нэгж¿¿äийг 100 хувь бүрэн хамруулж, Үндэсний Статистикийн Хороонд хугацаанд нь дамжуулж, мэдээ тайланг графикт хугацаанаас хожимдуулах, таслах, алдаатай гаргах зэрэг дутагдалгүй ажиллалаа.
Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгаанд сонгогдсон сумдын нэр бүхий өрхүүдийг бүрэн хамруулан явуулав.
Цаг ашиглалтын судалгаа Баянхонгор, Баян-Өндөр, Жаргалант сумуудад 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс явагдаж эхэлсэн. Уг судалгаанд сонгогдсон сумдын нэр бүхий нийт 80 өрх хамрагдана.
Байгууллагын дарга, нягтлан бодогч нарын сургалтын үеэр Сумдын Санхүү тасгийн дарга нарт Статистикийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.
www.nso.mn, www.1212.mn, bayagnkhongor.gov.mn сайтыг àøèãëàæ, статистикийн ìýäýýëýë àâàõûã хэрэглэгчдэд, төрийн албан хаагчдад сурталчлан ажиллав. Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаарх 2015 оны 02 дугаар сарын статистик мэдээллээр аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанд мэдээлэл, ярилцлага өгөн, аймгийн телевизээр аймгийн иргэдэд сурталчлав.
Мэдээллийн танилцуулгыг сар бүр бэлтгэж хэрэглэгчдэд хэвлэмэл байдлаар, цахим хэлбэрээр, (хэлтсийн ВЭБ хуудсаар, хэрэглэгчийн майл хаягаар) сурталчилгааны самбараар тогтмол мэдээлэв.Мөн мэдээллийн сарын танилцуулгыг аймгийн хурал болон аймгийн ЗДТГ-ын ажлын албаны цахим хаягаар нь өгч, аймгийн хурлын төлөөлөгчдөд болон аймгийн ЗДТГ-ын ажлын албанд тогтмол мэдээлэв.
Үндэсний статистикийн хорооны ВЭБ хуудасны бүрэлдэхүүнд багтдаг хэлтсийн порталь сайтыг сар бүр баяжуулан аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга, бусад мэдээ мэдээллийг байршуулж байна.
Төсвийн хувьд батлагдсан хүрээнд нь зүй зохистой зарцуулах талаар анхаарч, 2015 оны 02 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээã гарган, холбогдох байгуулллагад хугацаанд нь хүргүүлэв. Хэлтсийн 2015 оны 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хуулиар заагдсан хугацаанд нь байршуулав.
2.3. Худалдан авах ажиллагааны алба
Баянхонгор аймгийн 2015 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах /тодотгон/ батлагдсан төлөвлөгөөнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгагдсан 32 нэр төрлийн 3.1 тэрбум төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 төрлийн 879.2 сая төгрөгийн нийт 50 нэр төрлийн 3.9 тэрбум төгрөгийн бараа, ажил , үйлчилгээ худалдан авахаар төлөвлөгдсөнөөс 2015 оны эхний улирлын байдлаар 341.8 сая төгрөгийн 5-ажил, 3.554.1 тэрбум төгрөгийн 33-нэр төрлийн бараа нийт 38 нэр төрлийн 3.883.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд аймгийн худалдан авах ажиллагааны албаны 2015 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тодотгосон төлөвлөгөө 76%-ийн биелэлттэй явж байна. Дээрх тендер нь зарлагдсан төсөл, арга хэмжээний явцыг одоогийн байдлаар нь ангилж үзвэл:
Шууд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн-6 буюу 136.9 сая төгрөг.
Гэрээ байгуулагдсан-25 буюу 1.778.2 тэрбум төгрөг.
Үнэлгээний шатандаа яваа-3 буюу 680.2 сая төгрөг.
Гэрээ байгуулагдах шатандаа яваа-1 буюу 61,7 сая төгрөг.
Тендер нээгдэх хугацаа нь болоогүй байгаа 3 нэр төрлийн 220.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээ тус тус төлөвлөгдөөд явж байна.
Гурав. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд
2014 онд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тайланг Аудитын газарт хүргүүллээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 10 өдрийн хуралдаанаар 2015 онд Замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалтыг баталгаажууллаа.
ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ, ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ - 315.500.000:
- Аймгийн хатуу хучилттай авто замд засвар арчлалт 50.000.000
- Сургууль орчмын бүсийн зам тээврийн ослыг бууруулах, аюулгүй орчинг нэмэгдүүлэх зорилгоор Номгон, Эрдэнэмандал, Соого-Секо сургууль орчимд хурд сааруулагч хийх 20.000.000
- Баянхонгор хотын замын гэрэлтүүлгийн засвар, шинэчлэл 19.340.000
- Галуут сумын Мандалын гүүрэнд засвар 10.000.000
- Бунхан сайрын гүүрэнд засвар 10.000.000
- Өртөмтийн гүүрэнд засвар 10.000.000
- Авто замын тухай хуулийн 18,5 заалтын дагуу мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх зардал 5.000.000
- Аймгийн төвийн авто замд тавих шаардалгатай байгаа 8-н байршилд 32 ширхэг тэмдэг байрлуулах 2.500.000
- Орон нутгийн хөгжлийн санд замын сангаас төвлөрүүлэх хөрөнгө 25.000.000
- Аймгийн төвийн хатуу хучилттай авто замуудын ойролцоо авто машины зогсоол бий болгох авто замтай холбох 98.683.057
- 2014 оны замын сангийн зөрүү санхүүжилт 43.540.531
- Нөөц 21.436.412
Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Баянхонгор аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Үйлдвэржилт-Үндэсний хэлэлцүүлэг”-ийг 2015 оны 03 дугаар сарын 19-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төр, Хувийн хэвшил, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож аймагт нэн тэргүүнд байгуулах шаардлагатай тулгамдаж буй 10 Жижиг дунд үйлдвэр болон цаашид хөгжүүлж болох 8 брэнд бүтээгдэхүүн тодрууллаа. Энэхүү хэлэлцүүлэгээс гарсан шийдвэрийг Аж үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хүргүүлж цаашид энэхүү үйлдвэрүүд байгуулахад дэмжлэг үзүүлж чиглэл өгч ажиллах юм.
Энэ оны 03 дугаар сарын 21-нд Баянхонгор аймаг дахь Хүнсчдийн холбооны тэргүүн, тэргүүлэгчдийг шинээр сонгож идэвхжүүллээ. Мөн аймгийн хүнс үйлдвэрлэгч компаниудад тулгамдаж буй асуудал болон хүнсчдийн баяр ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хүнсчдийн холбооны тэргүүнээр “Сүлдэн тэнгэр” ХХК-ны захирал И.Батдэлгэр сонгогдолоо.
Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн мэдэгдэл одоогийн байдлаар 31 ирүүлснийг сав газрын захиргаад мөн тухайн сумдад хүргүүлж саналыг авч ажиллаж байна. Одоогоор сумдаас ирсэн саналыг үндэслэн 13 мэдэгдэлд аймгийн Засаг дарга дэмжээгүй хариу өгч 5 саналд дэмжсэн хариу өгөөд байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн маягтыг баталлаа. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөл нь 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталсан.
Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулсан бөгөөд 2015 оны 3 сарын байдлаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх ажлыг зохион байгуулж 183 иргэнд 9,2 га газрыг өмчлүүлсэн бол, үүнээс эзэмшиж байсан хуучин хашааны газраа өмчилсөн 11 иргэнд 0,6 га газрыг, шинээр 172 иргэнд 8,6 га газрыг тус тус өмчлүүлсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь тус салбарын 2015 оны цаглабарыг 250 ш гаргаж сурталчилах ажлыг зохион байгууллаа. Энэхүү цаглабарт 2015 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээ орсон. Үүнд: Сумдын ой, ардын урлагийн наадам, уламжлалт баяр ёслолуудын хугацаа, байршил, хариуцах эзэн, үйл ажиллагааны талаар товч мэдээллүүдийг багтаасан гарын авлага болно.
9. 2015 оны 03 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд 20 сумын мал эмнэлэг үржлийн тасгийн нийт 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон сургалт, семнар болж өнгөрлөө. Энэхүү сургалт дээр өнгөрсөн жилийн ажлын үр дүнг дүгнэлээ. Ажлыг дүгнэсэн байдлаар Шинэжинст сумын мал эмнэлэг үржлийн тасаг 1-р байр, Баянхонгор сум 2-р байр, Жаргалант сум 3-р байр тус тус эзэллээ.
Дөрөв. Нийгмийн салбарын хүрээнд
“Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн нээлт хийв. “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор сумын зааланд 175 өрхийн 200 гаруй гишүүдийг хамруулан зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэс,Баянхонгор сумын ИТХ, ЗДТГазрын удирдлага, мэргэжилтнүүд, нийгмийн түншлэлийн багийн гишүүд хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэн мэндчилгээ дэвшүүллээ.Аймгийн Хөгжимт драмын театрын дуучид, Эрдэнэмандал ахлах сургуулийн авъяаслаг сурагчид ая дуугаа өргөн барьлаа.2014 оны хөгжлийн төлөөх өрхүүдээс 2015 онд бүтээгч өрхөд шилжин орсон өрхүүдээ төлөөлж 5-р багийн иргэн Т.Бат – Эрдэний гэр бүл гэр бүлдээ гарсан өөрчлөлт, амжилтуудын тухай танилцууллаа.
Өрхийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд өрхийн сургалт, үнэлгээг зохион байгуулав:
Баянхонгор сумын 175 өрхөд “Өрхийн сургалт- Үнэлгээ”-г хийж 100 иргэдээс хэрэгцээний судалгаа авч нэгтгэхэд төсөл хөтөлбөр бичиж сурах, хуримтлал хэрхэн бий болгох, гарын доорх материалаар үйлдвэрлэл эрхлэх, гэр бүлийн харилцаа, архидалтын эсрэг сургалтад хамрагдах хэрэгцээг тодорхойлсон байна.
Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд сайн үйлсийн аян өрнүүллээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн 1 сарын аяныг зохион байгуулж эхлээд байна.Аяны хүрээнд Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороотой хамтарч “Өөдрөгөөр сэтгэж, өөрсдөө бүтээцгээе” туршлага судлах өртөөчилсөн аяллыг зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ,эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлыг зохион байгуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ,эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комисс хуралдаж 14 хүүхдийг эрүүл мэнд, боловсрол ,нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулаад байна.
Баянхонгор суманд хүнсний талоноор үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэв.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж амьжиргааны түвшний 1-р бүлэгт орсон нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн иргэдийн дотроос хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэд хамрагддаг. Эдгээр иргэдийн хүнсний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай 10 нэрийн бүтээгдэхүүнийг сар бүр тасралтгүй хангаж байх боломжтой цахим болон цаасан хэлбэрээр хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах ажлыг дараах байдлаар сонгон шалгаруулж гэрээ байгууллаа. Үүнд:Цаасан хэлбэрээр 19 сумдын хувьд сумдын засаг дарга нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33-р зүйлийн дагуу зохион байгуулан сум тус бүрт 1 дэлгүүр нийт 19 хүнсний дэлгүүр сонгон шалгаруулан 2 талт гэрээ байгуулан ажиллаж байна.Цахим хэлбэрээр Баянхонгор сумын 9 багт үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17-р зүйлийн дагуу Нээлттэй тендерийг Худалдан авах ажиллагааны албаар дамжуулан зохион байгуулж 3 хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулж 3 талт гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох босго оноо өөрчлөгдсөнтэй холбоотой арга зүйн сургалт зохион байгуулаа.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноо 2015 онд нэмэгдэж 240,3176 болсонтой холбогдон хүнсний эрхийн бичиг авах эрх шинээр үүссэн өрхийн гишүүн-иргэд болон өмнөх онд хамрагдаж байсан өрхийн гишүүн-иргэдэд Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээний хэрэгжилт үр дүн сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд цахим эрхийн бичиг авах эрх үүссэн 119 иргэд хамрагдсан.
Өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх үнэлгээний ажлыг зохион байгуулагдлаа.Д
ахин үнэлгээний ажлыг баталгаажуулалтаар түтгэлзүүлсэн онцгой кэйс 261 өрхөд зохион байгууллаа.Дахин үнэлгээний ажлыг зохион байгуулж 15 сумын 148 өрхөөс судалгаа авч шивэлтэд орууулан тухайн өрхүүдийн оноог бодуулхаар НХҮЕГ хүргүүллээ.
Ахмад настан болон ХБИ, хүүхдэд туслах сайн дурын идэвхтнүүдийн бүлгийг бий болгох ажлыг зохион байгууллаа.
Аймгийн НХҮХ-ийн 160 тоот албан бичгээр “Халамжийн бүлэг” байгуулах чиглэл өгснөөр “Эрдэнэмандал” ахлах сургуульд 11 хүүхэдтэй бүлэг байгуулагдлаа. Халамжийн бүлэг нь нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд өсвөр үе, хүүхэд , залуучуудыг татан оролцуулах зорилготой ажил юм.
Баянхонгор сумын багуудад халамжийн сангийн зарцуулалтын талаар хяналт шинжилгээ хийв.
Баянхонгор сумын 1,4-р баг, Өлзийт сумын нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн халамжийн сангийн зарцуулалтыг тулгаж, халамжийн үйлчилгээ авч буй иргэдийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг нэг бүрчлэн шалгав. Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, заавар, зөвлөмж өгч ажиллаа.
Олголтын журмыг боловсруулж батлуулав.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг тулгах, олголтыг хянах журмыг хэлтсийн даргын тушаалаар батлаж, холбогдох мэргэжилтнүүд болон сумдын халамжийн мэргэжилтнүүдэд хүргүүлж журмын дагуу ажиллаж байна.
Баянхонгор аймагт хаврын бүсийн уралдаан 4, сумын хэмжээний 4 уралдаан зохион байгуулагдлаа.
Хаврын бүсийн нийт уралдаанд давхардсан тоогоор 849 уралдаанч хүүхэд бүртгүүлж, 964 морь уралдлаа. 8 хүүхэд мориноос унаж хөнгөн бэртсэн, 1 хүүхэд хүндэвтэр бэртэл авсан байна. Уралдаанч хүүхдүүдийг бүртгэж, даатгалд хамруулж аюулгүй байдалд хяналт тавьж ажиллав.
“Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
Архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 30 хүнд Хууль зүйн хэлтэстэй хамтарч 2 удаагийн хэлэлцүүлэг хийв.
“Хүнд нөхцөлд амьдарч байгаа болон тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдийг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
ХГБХХ-ээс сумдын мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлага,арга зүйгээр ханган ажилласнаар хүнд нөхцөлд амьдарч байгаа 297 хүүхэд төрийн болон ТББ, аж ахуйн нэгжийн харьяанд орж, тусламж дэмжлэг авах, сурах хөгжих, оролцох, хамгаалагдах нөхцлөөр хангагдаад байна.
“Хүүхдэд ээлтэй сургууль” арга хэмжээ зохион байгуулж байна. Эрдэнэмандал, Номундалай сургуулиудад ажиллаж эцэг эхийн үүрэг хариуцлага, санаачилга, оролцоог дээшлүүлэх, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэгдсэн сургалт зохион байгуулж Эрдэнэмандал сургуулийн 60 эцэг эх оролцлоо.Багшийн харилцаа, хандлага, хүүхдийг дээдлэх ёс зүйг сайжруулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх хэрэгцээгээ тодорхойлоход чиглэсэн сургалтыг Эрдэнэмандал сургуулийн 75 багшид, “Сурагчийн ёс зүй, хөгжил төлөвшил” сургалтанд Эрдэнэмандал сургуулийн 200, Номундалай сургуулийн 250 хүүхэд хамрагдсан.
“Хүрэн унага-2015” өсвөрийн найрагчдын уралдаан зохион байгууллаа.
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Дондогдоржийн Халзангийн нэрэмжит “Хүрэн унага” наадмыг зохион байгуулж, 11 сургуулийн 40 гаруй өсвөрийн найрагчид оюун ухаан, ур чадвараа уралдуулан наадснаас ахлах насны ангилалд Эрдэнэмандал ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Х.Дамбажав, дунд насны ангилалд Шинэжинст сумын сургуулийн сурагч Хатанбаатар нар түрүүлж болор цомын эзэд боллоо. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс энэ хичээлийн жилээс эхлэн “Хүрэн унага” наадмыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байхаар боллоо.
Хүүхдийн эрхийн мэдээллийн сантай болов.
Хүүхдийн мэдээлэлд суурилсан хүүхдийн эрхийн судалгааг 38 шалгуур үзүүлэлтээр гарган мэдээллийн санг бүрдүүлсэн.
“Сайн аавууд” ТВ цуврал нэвтрүүлгийг бэлтгэн түгээж байна.
Залуу болон ирээдүйн аавуудад гэр бүлийн боловсрол олгох зорилготой “Сайн аавууд” ТВ цуврал нэвтрүүлгээр “Төрсний дараах сэтгэл зүй, нярай хүүхдийн асаргаа” сэдвээр ХГБХХ, Эрүүл мэндийн газар, Эмэгтэйчүүдийн төрөх тасаг хамтран бэлтгэж түгээлээ.
Тав. Боловсролын салбар
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй зочид, төлөөлөгчдийн Орон нутагт ажиллав.Аймгийн төвийн бүх сургууль, соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.Уулзалт дээр хамт ажиллаж байгаа ШУТИС, АШУИС, ХААИС, СУИС, БСШУЯ-ны стратеги, төлөвлөлтийн газрын дарга, БҮТ-ийн захирал зэрэг хүмүүс байгууллагынхаа бодлого, чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.Уулзалтын дараагаар багш, соёлын ажилтнуудыг Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан”, сайдын талархал, яамны жуух бичгээр шагнаж, зарим сургууль, соёлын байгууллагад үндэсний хөгжим бусад зүйлийг олгосон батламж гардуулав. Хүүхдийн Тэмүүжин театр, Музей, Номын сангийн ажилтай танилцаж, ажилчидтай уулзлаа.Боловсролын салбарт анхаарал хандуулан дэмжин ажилласан аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Боловсролын газрын дарга нарт “Талархал” гардуулж баяр хүргэлээ.
Аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан аймгийн соёл, урлагийн байгууллагуудын дарга, эрхлэгч нартай болон аймгийн ХДТ-ын нийт уран бүтээлчид, ажилчидтай уулзаж, уран бүтээлийн чанар, орон нутагт үйлчилэх үйлчилгээг тогтмолжуулах, салбарын статистик мэдээ, мэдээллийг үнэн зөв гаргах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө
Зургаа.Эрүүл мэндийн салбарын хүрээнд
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов. Удирдах ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулж, байгууллагын дарга нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулан, 2014 оны ажлаараа бусдыгаа тэргүүлсэн шилдэгүүдийг тодруулах үйл ажиллагаа боллоо. Шилдэг хамт олноор Шинэжинст сумын ЭМТ, аймгийн НЭ-ийн яаралтай тусламжийн тасаг, “Шинэ төв” эмнэлгүүд шалгарлаа.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр: “Идэвхитэй хөдөлгөөн- Эрүүл хооллолтыг дэмжье” аян зарлаж, аяны хүрээнд аймгийн төвийн 30 байгууллагад Эрүүл мэндийн идэвхтэн бэлтгэх 3 хоногийн сургалтыг зохион байгууллаа.Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд 5 байгууллагад “Эрчүүдийн дасгал хөдөлгөөн түүний ач тус” сэдвээр сургалт хийж, эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрууллаа.ЭМХТ, нийслэлийн яаралтай тусламжийн албатай хамтран яаралтай болон амилуулах суурь тусламжийн сургалтыг 68 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
Эмнэлгийн тусламжийн чиглэлээр:ЭБСУ өрхийн эрүүл мэндийн төвийг Оточ номгон ӨЭМТ-тэй нэгтгэх үйл ажиллагааны захирамж гарч 2 өрхийг нэгтгэх комисс томилогдон хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгууллаа.“Эрүүл өрх” аяны эрүүлжүүлэлт, ТНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Оточ номгон ӨЭМТ –тэй хамтран зохион байгуулж эхлээд байна.Эмнэл зүй, эмгэг судлалын бага хурлыг зохион байгуулан, 2015 оны эхний улирлын ноцтой хүндрэл, нас баралтуудыг хэлэлцэн, онолын мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. АШУҮИС-ийн багш нартай хамтран “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” сургалтыг эмч, мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Баянөндөр сумын ЭТМ-д дэмжлэгт хяналт хийх мэргэжлийн баг ажиллаж, орон нутгийн удирдлагыг оролцуулсан хамт олны хурлыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Долоо. Хууль зүйн салбарын хүрээнд
Хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын 2 удаагийн хамтын уулзалтыг зохион байгуулж танилцуулгыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэв.
Хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 3 дугаар сарын ажлын төлөвлөгөөг ЗДТГ-ын даргаар батламжлууллаа.
Тус хэлтэс Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны аймаг дахь Салбар зөвлөлтэй хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлгийг зорилтот бүлгийн 24 иргэдийн дунд зохион байгуулав.
Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийн дагуу Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харьяа “Ахмад настны асрамж”-ийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос шаардлага ирүүлсэний дагуу аймгийн Засаг даргын 2015 оны Өвөл хаврын улиралд хурдан морины уралдааныг 2 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хориглох тухай 164 дүгээр захирамжийг боловсруулсан батламжлуулав.
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” -ийг тохиолдуулан Хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран аймгийн цагдан хорих байранд хоригдож байгаа эмэгтэйчүүдэд гарын бэлэг гардуулан халуун хоолоор дайлж, “Сэтгэлийн илч” уулзалт ярилцлагыг өрнүүлэн сэтгэлийн дэм өглөө.
Цагдаагийн газрын 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бууцагаан, Бөмбөгөр сумд ажиллан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулан нийт 270 гаруй иргэн хамрагдсан байна.
Мөн Цагдаагийн газрын даргын шийдвэрээр нийт алба хаагчдадаа 28 цагийн сургалтыг зохион байгуулсан байна. Тухайлбал ЦЕГ-ын ахлах сэтгэл зүйчийг урьж 4 сэдвээр 8 цагийн сургалт зохион байгуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэх алба гуравдугаар сарыг “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаж, байгууллагын 20 эрэгтэй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулсан байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран аж ахуйн үйлчилгээний хүмүүжигч нарт “Амьдрах ухаан” сургалтыг 14 хоногийн турш зохион байгуулсан байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид 2015 оны эхний 3 сарын байдлаар халуун мөрөөр нь 4, шинжилгээгээр 6 гэмт хэргийг илрүүлсэн байна.
2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар орон нутгийн шилдгүүдээ тодруулсан бөгөөд 2014 оны үйл ажиллагаа, ажлын амжилтаараа Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хоёрдугаар байранд орж, “Батламж”, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Найм. Сум орон нутгийн талаар
8.1. Өлзийт сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын мэдээ Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар
Засаг даргын тамгын газрын үйл ажллагааны төлөвлөгөөнд уялдуулан сумын ИТХ аар хэлэлцүүлж сумын бодлого болгон гаргах шаардлагатай 12 асуудлын жагсаалт гаргаж хурлын ажлын төлөлвлөгөөнд оруулав.
Хоёр: Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
Татварын оногдуулалтыг гаргаж багт хүргүүллээд байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жилийн ажлын тайлангаргаж мөрдөж эхэллээ.
Сумын Засаг даргаас аймгийн засаг даргатай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээний дагуу сумын Засаг даргаас Нийт 6 багийн Засаг дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
Сумын нийгмийн хөгжлийн ажилтан, Нийгмийн түншлэлийн багаас санаачлан хоёр долоо хоногийн нэг Баасан гаригын 17 цагийг “Иргэний боловсролын цаг” болгон иргэдэд сургалт мэдээлэл хийдэг боллоо.Энэ сард сумын ЭМ-ийн төвөөс иргэдэд хэвшүүлбэл зохиох 21 дадлаар сургалт явуулж, мэдлэг сорих АХА тэмцээн зохион явууллаа.
Мөн соёлын төв иргэний боловсролын цаг явуулж, иргэд бүхэн бүжиглэе арга хэмжээ зхоиов.
Амйгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Сахилга хариуцлага Баянхонгор-2015” ын зөвлөгөөний шийдвэр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд уялдуулан сумын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, төлөвлөгөөг албан байгууллага бүрт хүргүүлэн ажиллаж байна.
Багийн Засаг дарга нарын ажлын хариуцлага, сахилгыг сажруулан үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх ажлын комиссыг Сумын засаг даргын захихамжаар байгуулан ажиллуулж бүх багийн Засаг дарга нарын тайланг тавиулан ажилд нь хяналт үнэлгээ өгч төрийн албаны стандартыг төрийн анхан шатны нэгжид хэрэгжүүлэх ажил зохиолоо.
Тамгын газарт хууль зүйн сургалт мэдээлэл хариуцсан ажилтан, мэдээлэл хариуцсан ажилтнуудыг томилон ажиллуулж, 2015 онд зохиох ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Сумын төсвийн байгууллагын төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгүүдийг байгууллагын даргын тушаалаар томилон ажиллуулж, бүх төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг стандартын дагуу боловсруулан гаргалаа.
Сумын тамгын газрын санхүүгийн албаны даргаар ахлуулсан “Төрийн албан хаагчийн хувийн хэргийг шалган шинэчилж бүрдүүлэх” ажлын хэсгийг мөн сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажилд нь оруулаад байна.
Сумын мэдээллийн цахим хуудсанд мэдээлэл байршуулж иргэдэд шаардлагатай мэдээдэл хүргэх боломжийг бүрдүүлж байна сумын цахим хуудсанд зохион байгуулагдсан ажил арга хэмжээг тухай бүр тавьж мэдээлж байна.
Архив албан хэрэг хөтлөлтийг сайжруулах сумын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж төрийн бүх байгууллага албан хаагчдын урд жилүүдийн материалыг архивт хүлээн авах ажлйг ээлж дараатай хэрэгжүүлж байна.
Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, мэргэжлийн ангиудын оногдуулан данслалтад өөрчлөлт оруулж сургалт зохион байгуулав. Аймгийн онцгой байдлын хэлтсээс зохиосон сумдад гамшгаас хамгаалах сургагч багш бэлтгэх сургалтад Тамгын газрын дарга, ЭМ-ийн төвийн нийгмийн ажилтан, цаг уурч зэрэг 3 сургагч багш бэлтгэгдэж өрхийн сургалт явуулах болоод байна.
Аймгийн Засаг даргын тамгын газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд “Өнөөгийн Баянхонгор” сонин захиалан унших хөдөлгөөнийг албан байгууллага, айл өрхөд өрнүүлж эхний улирлын захиалгыг хийлгэн 100 сонин захиалуулж эхлээд байна.
Шилэн дансны хуулийг суртчилах хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж албан байгууллага бүрт хөтлөгдөх, мэдээлэгдэх зүйлсийн маягт загварыг хүргүүлэн хэрэгжүүлж, мэдээллүүдийг байршуулж эхлээд байна.
Тамгын газарт хууль зүйн сургалт мэдээлэл хариуцсан ажилтанг томилон ажиллуулж, 2015 онд зохиох ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Сумын мэдээллийн цахим хуудсанд мэдээлэл байршуулж иргэдэд шаардлагатай мэдээдэл хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Дөвөв: Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
Боловсролын чиглэлээр
Сумын “Сайн Оюут” ахлах сургууль нь “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн “Тэмүүжин” театертай гэрээ байгуулж, мэргэжлийн жүжгийн багш нарыг урьж ирүүлэн, сургалт явуулж байна.
Соёл спортын чиглэлээр
“иргэний боловсролын цаг” –аар ЭМ-ийн төвөөс иргэдэд хэвшүүлэх 21 дадал сургалт, соёлын төвөөс бүх нийтээрээ бүжиглэе хөдөлгөөн өрнүүлсэн сургалтуудыг явуулав.
“Шаргалжуутын голын жавар” цас мөсний баярыг сумын нийт төрийн байгууллага, иргэдийн нөхөрлөл бүлгүүдээс санаачлан зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд төв хөдөөгийн 200 гаруй хүн хамрагдсан байна.
Нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойг 2015 онд тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан гаргалаа.
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор Цэнгэлдэх хүрээлэнд мөсөн гулгуурын талбай байгуулах ажлыг аймгийн хот тохижолтын газартай гэрээлэн хийж мөсөн талбай байгууллаа.
Тав: Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд
Мал аж ахуйн чиглэлээр Аймаг сумын сайн малчид, жишиг өвөлжөө хаваржаа шалгаруулах болзол журмуудыг дүгнэж энэ онд тус сумаас аймгийн сайн малчин 2, шилдэг “Шинэ хот айл” –аар 1 малчин өрх шалгараад байна.
. Мөн сумын сайн малчнаар 5, сумын шилдэг “Шинэ хот айл”-аар 1 малчин өрхийг шалгарууллаа.
“2015 оныг малчдын хөгжлийг дэмжих жил” болгон заралж, жилийн ажлын төлөвлөгөө боловсруулаад байна.
Бэлчээрийн хортон мэрэгчийг устгах нэг сарын аян өрнүүлж, хөдөөгийн баг бүрт малчдаар оготно устгуулах ажил зохион байгууллаа.
Сумын малчдын зөвлөгөөний 2- сарын 4 ны өдөр зохион байгуулж хийхээр хөтөлбөр төлөөвлөгөө гаргаж, зөвлөгөөнд ХАА-н яамны бэлчээр хамгаалах, үлийн цагаан оготно устгах чиглэлийн мэргэжилтнүүдийг урин ирүүлж, малчдад газар дээр нь сургалт зохион байгуулхаар бэлтгэж байна.
Газар тариалангийн чиглэлээр
Энэ онд тариалалт хийж газруудын төлөвлөгөө чиглэл гаргаж 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж батлууллаа.
Зургаа: Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтэцийн салбарын бодлогын хүрээнд
Байгаль орчны чиглэлээр
Байгаль орчин, булаг усаа хайрлан хамгаалах зорилтын хүрээнд аймгийн “Хонгор нутгийн дуудлага” хөдөлгөөн ТББ –ын тэргүүн Батболдыг сумдаа урин ирүүлж олон нийтэд лекц уншуулан ярилцлага зохион байгуулав.
Аргаль янгир тархан нутаглаж байгаа Хад, Баянгын чиглэлд иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийж, шувуу бариад байгаа төлийн сэг зэмийг үзэж, амьтан барьж байгаа шувууг устгах, үргээх ажлыг нутгийн иргэдээр хийлгэх ажил зохиолоо.
Худалдаа үйлчилгээний чиглэлээр
Сумын төвийн хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийж, хугацаа хэтэрсэн ,,, зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгал хийлээ.
Долоо: Тухайн сард хийсэн шинэлэг, онцлог ажлын талаар
Нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн 100 жилийн ойн хүрээн Гончигсумлаагийн зохиосон нийтийн дууны уралдааныг аймгийн хэмжээнд өрнүүлж сумдаа зохион явуулахаар төлөвлөн саналаа аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлэн аймгийн бүх сум, албан газруудыг уг уралдаанд өргөнөөр бэлтгэн оролцуулах арга хэмжээ авч байна.
Багийн Засг дарга нарын ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийв.
Сумын бүх өрхийн иж бүрэн дэлэгрэнгүй судалгаа төр, мэргэжлийн бүх байгууллагын бүрэлдэхүүнтэй баг байгуулагдан ажиллаж хийлээ
Шинэ зууны илгээлтийн эзэн хөдөлгөөн өрнүүлж, 15 малчин өрхөд 15 илгээлтийн эздийг ажиллуулав
Аймгийн Зохиолчдын холбооны нийт яруу найрагчдийн оролцсон “Хөх увьдас” Яруу найргийн нэвтрүүлгийн малчны хотонд зохион байгуулж хөдөөгийн иргэд малчдыг өргөнөөр хамруулав.
8.2.Баацагаан сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын мэдээ
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар
1.1.Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл
Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа 03-р дугаар сард хэвийн явагдаж, Төрийн үйлчилгээг ард иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэн ажиллаа.
03 дугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой Монгол цэргийн баярын өдрүүд тохиож төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран дараах ажлууд, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Сумын Засаг дарга болон түүний Тамгын газраас төрийн бус байгууллага болох сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран ажиллаж сумын Засаг даргын нөөцөд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж 400 мянган төгрөгийг төсөвлөж, дэмжиж ажиллаж байна.
03 дугаар сарын 07-ны өдөр сумын эмэгтэйчүүдийн дунд Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж 8 багийн 50 гаруй тамирчид оролцсноос Б.Сувдмаа ахлагчтай ХААН, Төрийн банкны салбарын баг 1-р байр, С.Эрдэнэчулуун ахлагчтай “Цагаан далай” дунд сургуулийн баг 2-р байрт тус тус шалгарлаа.
03 дугаар сарын 08-ны өдөр “ Эрхэмсэг бүсгүйчүүд” уралдаант цэнгээнт арга хэмжээг зохион байгуулж 4 баг оролцов. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Д.Чулуун, нарийн бичгийн дарга Б.Цэцгээ, нутгийн зөвлөлийн гишүүн Д.Энхтуяа , сумын Засаг дарга Ж.Ганбат, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Цэцгээ нар оролцож сумын нийт эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв. “Эрхэмсэг бүсгүйчүүд” тэмцээнд 1-р байрыг С.Мөнхзул ахлагчтай худалдаа үйлчилгээний баг, 2-р байрыг Э.Нямсувд ахлагчтай “Цагаан далай” сургуулийн, 3-р байрыг А.Даваа ахлагчтай Эрүүл мэндийн төвийн баг хамт олон тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Энэ үеэр Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамт олноо манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шалгаруулав. “Нийгмийн салбарын тэргүүний эмэгтэй”-гээр “Цагаан далай” дунд сургуулийн багш Л.Ариунаа, Худалдаа үйлчилгээний салбарын тэргүүний эмэгтэй”-гээр ДОУЦИЙ ХХК-ны захирал Б.Оюунгэрэл, “Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний эмэгтэй”-ээр Буйлсан багийн малчин П.Оюунцэцэг нарыг тус тус шалгаруулан шагналаа.
2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэх тухай” сумын Засаг даргын 24 дүгээр захирамжаар тус суманд “ Монгол цэргийн өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Тамгын газрын даргаар ахлуулан 4 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулн ажиллав.
“Монгол цэргийн өдөр”-ийн хүрээнд 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Марш тактикийн тэмцээн, шагайн харваа, бөхийн барилдаан, цэргийн дууг хэн сайн дуулах вэ, АХА танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулж 150 гаруй залуучууд, эрчүүд оролцов.
Марш тактикийн тэмцээнд Баянбулаг 1-р багийн залуучууд, бөхийн барилдаанд “Цагаан далай” сургуулийн багш Ж.Гантөгс түрүүлж, 6-р багийн малчин “Сумын заан” Н.Бат-Ирээдүй үзүүрлэв. Шагайн харвааны тэмцээнд 7-р багийн иргэн Д.Батгэрэл тус тус шалгарч бусдыгаа манлайлан оролцов. Монгол Цэргийн өдөр”-ийн арга хэмжээнд сумын Засаг даргын Тамгын газраас 200 мянган төгрөгийг зарцуулав.
Хоёр. Эдийн Засаг төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
2015 онд Засаг даргын Тамгын газар нь 212.448.3, Багийн төсөв 76.515.3 сая төгрөгийн санхүүжилтийг тус бүр үйл ажиллагаандаа зарцуулахаар батлуун ажиллаж байна. Улсын төсвийн дэмжилэг 265.389.9 сая төгрөг. Орон нутгийн орлого 23.053.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч санхүүжүүлэхээр батлагдсан.
Сумын Засаг дарга болон Аймгийн Татварын хэлтсийн даргатай сумын Татварын байцаагчийн 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулав.
14 иргэнд татварын талаар зөвлөгөө өгч ажиллав.
Гурав. Хууль, эрхзүйн бодлогын хүрээнд
“Сумын авлигын эсрэг” үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг боловсруулан Засаг даргын Тамгын газрын 2/37 дугаар албан бичгээр баг, байгууллагын дарга, эрхлэгч нарт хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Сумын Засаг даргын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 27 дугаар захирамжаар “Сумын хүний эрхийг хангах салбар хороог” сумын Засаг даргаар ахлуулан байгуулж, Баацагаан сумын Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулав.
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
-Боловсролын чиглэлээр:
“Цагаан далай” дунд сургууль:
Бага ангийн ЗАН-ээс “Дээлтэй монгол” арга хэмжээг сургуулийн бүх анги, бүлгийн дунд зохион байгууллаа. Уг аяны тэргүүн байрыг Л.Ариунаа багштай 8а анги, Б.Отгонсүрэн багштай 6а анги, М.Доржпалам багштай 7 а анги, бага ангиас Л.Эрдэнэцэцэг багштай 2а анги, О.Оюунгэрэл багштай 1а, С.Батболд багштай 5а ангиуд шалгарлаа.
Зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдрөөр сурагчдын дунд “Захидлын уралдаан” аавуудын дунд “Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Бага ангийн багш Б.Баттулга 2 шавийн хамт бүтээлийн үзэсгэлэн гаргав.
“Хүрэн даага” яруу найргийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулж тэргүүн байрыг 10а ангийн сурагч Б.Бадамсүрэн, дэд байрыг 9а ангийн сурагч Өлзийсайхан, гутгаар байранд 11а ангийн сурагч Т.Отгонбаяр нар шалгарав.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмад багш С.Соном, Б.Ханд нарын нэрэмжих “Сэтгэх чадвар Q-математикийн” стандартын бага олимпиад явагдав.
23-р сард “Цагаан далай сургуулийн сургалтын менежер Ш.Баянзул БСШУЯ-ны сайдын “Жуух бичиг”-ээр, зураг технологийн багш Ж.Батхүү “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдлаа.
“Жаргалан” цэцэрлэг
Цэцэрлэгт нүүрс мод нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн хороог сумын Засаг даргын захирамжаар байгуулж, урилга мэдэгдлийг тээврийн машин бүхий 3 хоршоонд хүргүүлсэн боловч зарлагдсан хугацаанд материалаа ирүүлсэн хоршоо байхгүй тул шууд худалдан авалт хийхээр шийдвэрлэв.
“Үндэсний бахархал” “Дээлтэй монгол” өдөрлөгийг ахлах, дунд, бага бүлгийн сурагчдын дунд дөрвөн бэрх, шагай шүүрэг, морь уралдуулах тэмцээнүүд явуулж “Монгол соёл, багшийн хөгжлийн төв”-д эцэг эхчүүдийн дунд ёс заншлын холбогдолтой АХА тэмцээн, шагай няслах уралдаан тус тус явуулахад Д.Батгэрэл, С.Батболд, Б.Ганхуяг нарын гэр бүл амжилттай оролцож 1,2,3-р байрыг эзлэв. Өдөрлөгийн үеэр эрхлэгч Д.Мөнхцэцэг “Идээ шүүс бэлтгэх”, багш Л.Билэгмаа “Хадаг, өнгөний бэлэгдэл", багш Н.Сүрэнхорлоо “Бүүвэйн дууны домог” эрэг цуврал сургалтуудыг явуулж ажиллав.
-Соёлын чиглэлээр:
Соёлын төв нь 03 дугаар сард нийт 5 арга хэмжээг зохион байгуулж 528 иргэдэд соёлын үйлчилгээг хүргэсэн байна.
03 сарын 05-ны өдөр Хаврын Тэргүүн сарын 15-ны өдрийн “Зул өргөх ёслол” арга хэмжээг зохион байгуулж лам Сосорбарам гуай урилгаар оролцож ном уншиж, иргэд зул өргөв. Уг ёслолд 108 иргэд оролцов.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрийн арга хэмжээг сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж “ Эрхэмсэг эмэгтэйчүүд” баярын арга хэмжээнд 248 хүн оролцов. Мөн Зэвсэгт хүчний 94 жил “Монгол цэргийн өдөр”-ийн арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулж “Марш тактикийн тэмцээн”, “шагайн харваа, бөхийн барилдаан, АХА тэмцээн, “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ”,. Тэмцээнүүдийг явуулав. Энэ арга хэмжээнд Галбадрах даргатай 1-р баг, Д.Баттөр даргатай 5-р баг 2-р байр, Н.Санги-Очир даргатай 6-р баг 3-р байрыг тус тус элж бусдыгаа хошуучлав.
“Дэлхийн усны” өдрийг тохиолдуулан 03 сарын 22-ны өдөр Бөөнцагаан нуур, Байдраг голын сав газрын захиргаа, сумын Байгаль орчинтой хамтран сумын төвөөс 3 кмт орших “Монгол бөхийн Овоо”-руу “Байгаль дэлхий булаг шандаа хамгаалъя” сэдэвт явган аяллыг зохион байгуулж нийт 106 хүн хамрагдав.
Соёлын төвийн Номын сан нь 86 хүнд 119 ном хэвлэлийг олгож үйлчлэв.
Номын сангийн автоматжуулалтын хүрээнд 3-р сард 102 номыг программд шивж оруулан нийт фондын 99 хувь автоматжуулсан.
Чулуун царгил хөгжмийн дугуйланг 7 хоногт 25 цагаар хичээллүүлж 43 хүүхэд багачуудыг хамруулав. “Сумаараа бүжиглэе” уриан дор нийтийн цэнгээнт бүжгийн сургалтыг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулж 8 цагийн сургалтаар 106 хүнийг хамруулав.
Эрүүл мэндийн төв:
2015 оны 03 дугаар сард нийт 19 хүн хэвтэн эмчлүүлсэн. Ор хоног 151, гарсан хүн 17, нийт дуудлага 9, үнээс алсын дуудлага 8 ирсэн байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжие” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж нийт 45 малчин эмэгтэй хамрагдсан. Мөн 2015.03.13 өдрийг “Аз жаргалтай гэр бүл” өдөр болгон өнгөрүүлж, эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын гэр бүлийнхний дунд “Гар бөмбөгийн тэмцээн” зохион байгуулж нийт 24 хүн оролцсон.
“Эрүүл мэндин довтолгоо аяны хүрээнд “Осол гэмтлээс сэргийлье” сэдэвт сургалтыг “Осол гэмтэлд үзүүлэх анхны тусламж” сэдвээр төрийн ба төрийн бус байгууллагын албан хаагчид 24 хүнд, Ахуйн ослоос сэргийлье” сэдвээр 0-5 насны хүүхдүүдийн эцэг эх 40 хүнд сургалт хийж, “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт санамжийг 50 жолооч, мотоцикл барьдаг залуучуудад тарааж мэдээлэл сургалт сурталчилгаа хийсэн.
Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд
Мал, эмнэлэг, үржлийн тасаг:
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу арьс шир бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан Баацагаан сумын хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн “Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар”-ыг сумын Засаг даргын албан бичгээр баталгаажуулан аймгийн ХХАА-н газарт хүргүүлэв.
Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан ХАА-н мэргэжилтнүүдийн сургалтанд сумын МЭҮ тасгийн дарга Б.Наранбаатар, МАА-н технологи, үржил бүртгэлийн мэргэжилтэн С.Батхүү, Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Т.Дарьхүү нар 03 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд оролцов.
Зургаа: Байгаль орчин, бодлогын хүрээнд :
“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх тухай сумын Засаг даргын 03 сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжийн дагуу Сургуулийн ахлах ангийн болон ЭКО клубын сурагчдын дунд “Ус чандмань эрдэнэ”,”Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая”” сэдэвт сургалтыг сургуулийн биологийн багш Т.Бурмаа, нийгмийн ажилтан Ч.Энхтуяа нартай хамтран сургалтыг явуулж 137 сурагчид хамрагдав.
Мөн өдрийг тохиолдуулан цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд, сургуулийн дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, Эссе бичлэгийн уралдаан зохион байгуулж шилдэг бүтээлийг аймгийн Бөөнцагаан нуур, Байдраг голын сав газрын захиргаанд хүргүүлэв.
2015.03.22-ны өдөр сумын хэмжээнд “Булаг шандаа хамгаалъя” сэдэвт явган аяллыг зохион байгуулж, 4 төрлийн уралдаан тэмцээнийг явуулав. Гар зургийн уралдаан , эссе бичлэгийн болон явуулсан бүх уралдаан тэмцээний заралд Байгаль хамгаалах сан”-гаас 200 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Нийгмийн даатгалын талаар:
03-р сард Баацагаан сумын 374 тэтгэвэр авагчид 92009847 төгрөг, олгож, Эрүүл мэндийн даатгалд 27 хүн хамрагдаж 309540, Сайн дурын даатгалд 25 хүн хамрагдаж 792120 төгрөгийг төвлөрүүлэв.
Иргэний бүртгэлийн талаар
2015 оны 03 дугаар сарын байдлаар төрсний бүртгэлд 6 хүүхэд үүнээс эрэгтэй-2, эмэгтэй-4, гэрлэсний бүртгэлд 5, нас барсны бүртгэлд 5, Иргэний үнэмлэх олголтын бүртгэлд 57, аймаг, хосоос шилжин ирсэн 2, сум дүүрэгт шилжин явсан 11, 25 насны сунгалт -4, 45 насны сунгалт-2 нийт 92 иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.
Газар өмчлөлийн талаар:
03-р сарын 01-25-ны өдрүүдэд 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан газарт 32 иргэний өргөдлийг хүлээн авч 32 иргэнд 2,24 га газрыг шинээр олгов.
8.3. Жаргалант сумын ИТХ, Засаг даргын тамгын газар
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан. Үүнд
- Хүний эрхийг хангах салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
- Хөдөө аж ахуйн маркетинг төслийн сумын зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
- Хурлын хуралдааны тов зарлах
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.
Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
Байдраг ахлах сургуулийн 2015 оны төсөвт Түлш халаалтын зардал -31700000 , Дотуур байрны хүүхдийн хоолны зардал -50235500 , Үдийн цай хөтөлбөр -19535200 төгрөг тус тус төлөвлөгдөсөнөөс эдгээр зардлуудад захиралын тушаалаар “ Үнэлгээний хороо “ байгуулагдаж 2015 оны 03-р сарын 05-ны өдөр урилга тараагдаж 03-р сарын 11-нд тендер шалгаруулж :
- Дотуур байрны хүнсний тендерт-Бадрах азийн гэгээ ХХК – 32421857 төг
- Үдийн цай хөтөлбөр -1 урилга авсанаас Үнийн санал ирүүлсэн аж ахуй нэгж байхгүй .
- Түлш халаалт – Жаргалант Хар морьт ХХК , Олз баялаг ХХК урилга авч материал ирүүлсэнээс -31685000 төгрөгийн үнийн саналаар Жаргалант Хар морьт ХХК шалгарч гэрээ байгуулах эрхийг зөвлөмжөөр хүргүүлж хуульд заасан хугацаанд гомдол санал ирээгүй учир гэрээ байгуулсан байна .
Маамуу нааш ир цэцэрлэгийн Хүүхдийн хоолны төсөв -43642500 төгрөг төлөвлөгдсөнөөс 2015 оны 02-р сарын 27 өдрийн №6 тоот Эрхлэгчийн тушаалаар “ Үнэлгээний хороо “ байгуулагдаж 2015-03-09-ны өдрийн хуралдаанаар Асгатын уулзвар ХХК , Бадрах азийн гэгээ ХХК –иуд үнийн санал ирүүлсэнээс Бадрах азийн гэгээ ХХК -37628928 төгрөгийн үнийн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзээд Эрхлэгчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэв .
Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 106 хүн хамрагдаж 3627,8 мянган төгрөгийг тэтгэврийн даатгалын санд оруулж сайн дурын гэрээг даатгуулагч нэг бүртэй хийж ажиллаж байна.
Эрүүл мэндийн даатгалд 26 даатгуулагч хамрагдаж эрүүл мэндийн даатгалын санд 258,6 мянган төгрөг орууллаа.
Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 74 тэтгэвэр авагчдын тэтгэврийн нэмэгдлийг АЖТДНТооцохоор хамрагдсан 10 тэтгэвэр авагчдын нэмэгдлийг Засгийн газрын 52-р тогтоолын дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг өндөр насны 276 тахир дутуугийн 70 тэжээгчээ алдсаны 25 тэтгэвэр авагчдын нэмэгдлийг тус тус хийж 03-р сард нийтдээ 371 тэтгэвэр авагчдад 99575,0 сая төгрөгийн тэтгэврийг тавьж олгоод байна.
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:
Нотариатын үйлдэл:
-Баримт бичгийн хуулбар -224
-Гэрээ хэлцэл -9
-Гарын үсгийн баталгаа -2
-Итгэмжлэл -10
Монгол Улс Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар сургалт явуулж, гарын авлага тараан 03 дугаар сарын 18-нд хуулиар асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа.
Цэргийн баяраар сумын эмэгтэйчүүд, ахмад настан оролцсон нийт 18 эмэгтэй “Эрчүүддээ барих бидний бэлэг” концерт тоглолоо. Концертын дараа өндөр настан Д.Дагва, Б.Цэдэнпил, Жанцансүрэн, Н.Тогооч нарт Д.Сайнбилэг, Б.Алтанхуяг нарын гэр бүлээс гарын бэлэг гардуулсан.
Сумын Хүн эмнэлэгтэй хамтарч залуучуудын дунд “Бэлгийн замын халдварт өвчин, арьс өнгө, сүрьеэ өвчний талаар сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. 03 дугаар сарын үйл ажиллагаанд нийт 230,0 төгрөг зарцуулсан. 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдал дээр “Гамшгийн эрсдлийн тухай түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтанд хамрагдсан. 03 дугаар сарын 24-25-нд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн албаны дарга нар “Орон нутгийн төлөвлөлтийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх нь сургалт семинарт хамрагдлаа.
Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж Хууль зүйн хэлтэст хүргүүлсэн.
Жил болгон зохион байгуулагддаг хангайн бүсийн марш так тик тэмцээн Гурванбулаг суманд зохион байгуулагдаж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэсэг хамтран 2 багийн 24 залуусыг оролцуулж, нэг багийн бооцоо 200,0 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж мэргэжлийн ангийн бие бүрэлдээхүүний хувцасаар жигдрүүлж ажиллалаа. Нэг багийн бооцооны мөнгө болох 200,о төгрөгийг сумын Цагдаагийн хэсгийн хамт, олон аж ахуй нэгжүүд хандивлалаа. Жаргалант сумаас оролцсон хоёр баг амжилттай оролцож “Жаргалант-1” баг түрүүлж Шилжин явах цом алтан медаль 440,000 мөнгөн төгрөгөөр шагнуулсан, “Шонхор-2” баг тусгай 4-р байранд орж өргөмжлөл 80,000 төгрөгөөр шагнуулсан.
Сумын Засаг даргаас гаргасан нийт 28 захирамжийг хянуулахаар аймгийн Хууль зүйн хэлтэст хүргүүлсэн. Мөн 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар Засаг даргын албан бичиг 14, Тамгын газрын дарга тушаал 25, албан бичиг 41 гарсныг бүртгэн зохих газруудад хүргүүлсэн. 03 дугаар сард ирсэн 24 албан бичгийг бүртгэн зохих ажилтнуудад өгсөн. Хариутай нийт 38 албан бичгээс хугацаандаа хариуг явуулсан 29, хугацаа болоогүй 9 албан бичиг байна. 2007-2008 онуудын баримт бичгүүдийг эмхлэн цэгцлэж, цахим архив өгөх ажлын бэлтгэлийг хийж байна. Тамгын газрын дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, Газрын даамал, нар 2013, 2014 оны баримтуудаа эмхлэн цэгцлэж сумын архивт авсан.
Сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган Тамгын газрын даргаар батлуулж мөрдөн ажиллаж байна. Тамгын газрын ажилтан бүрийн ажлын байрны тодорхойлолтод архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын үүрэг зорилтыг тусгалаа.
Иргэний 8 төрлийн бүртгэлийн талаар:
- Төрсний бүртгэлд -17
- Эцэг тогтоосны бүртгэлд -7
- Гэрлэлтийн бүртгэлд -2
- Нас барсны бүртгэлд -4 иргэнийг бүртгэлээ
Төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн болон хүчингүй болгосон 10 иргэнд төрсний гэрчилгээ дахин бичиж олголоо. Иргэний бүртгэлтой холбоотой 69, эд хөрөнгөтэй холбоотой 20, хуулийн этгээдтэй холбоотой 65 өргөдлийг хүлээн авч нийт 154 өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлээ.
Иргэний цахим үнэмлэх 39 иргэнд олгосон. Шинээр 16 нас хүрч иргэний үнэмлэх авах хүүхдүүдийг биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгэж гарын хээг авч шинээр 4 хүүхэд, 25 насны сунгалт 16, 45 насны сунгалт 9 нийт 28 иргэний ИУБ-31 маягтыг export хийж CD-ний хамт аймагт хүргүүлсэн байна. Мөн 39 иргэний цахим үнэмлэх хэвлэгдэн ирснийг иргэн бүрт мэдээлж гарт нь олгож байна.
Шилжилт хөдөлгөөнийг бүртгэж нийт тус суманд Улаанбаатар хот болон бусад аймгаас 3 иргэн шилжиж ирж, 8 иргэн шилжин явж, Баянхонгор аймгаас 5 иргэн шилжин ирж, 10 иргэн шилжин явсан байна. Нийт 4 иргэн шилжин ирж, 18 иргэн шилжин явсан байна.
Эд хөрөнгийнг эрхийн бүртгэлийн хууль журам, стандартын дагуу бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байна. Газрын 8, өмчлөх эрхээ баталгаажуулах үл хөдлөх эд хөрөнгө 9, хамтран өмчлөгч хасагдах хэлцэл 2, төрөөс хувьчилсан орон сууцны 1, нийт 20 айлын материал буюу мэдүүлэгийг хүлээн авч гэрчилгээг иргэдэд олголоо. Сумын хэмжээнд нийт 540 малчин өрхөөс 249 өрхийг гэрчилгээжүүлж, малчин өрхийн 46 хувь хамрагдаад байна. Сумынхаа нас барсны бүртгэлийн ХААТР-18 маягтуудыг сүлжээнд 2015.02.08-03-01-ний хооронд 782 хувийн хэргийг сүлжээнд холбосон үүнд Online сүлжээнд 509 иргэний мэдээлэл бүрэн орсон сүлжээнд ороогүй 273 иргэний мэдээллийг холбогдох хүмүүстэй холбогдон сүлжээнд оруулахаар ажиллаж байна.
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:
Бага боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Сайн хичээл” судалгаат хичээлийг 2015 оны 03 дугаар сарын 04,05 өдрүүдэд хангайн бүсийг “Байдраг ахлах ” сургууль дээр зохион байгуулж шилдэг 5 хичээлд бага ангийн багш А.Одончимэг багшийн хичээл шалгарч Баянхонгор аймагт оролцохоор болсон.
Аймагт болсон спортын 8 төрөлд оролцлоо шатрын тэмцээнд багаараа тэргүүн байр цом алтан медаль 9б ангийн сурагч Н.Өлзийбаяр, 11а ангийн сурагч Н.Нямсамбуу нар улсад оролцох эрхээ авлаа. 11б ангийн сурагч Ж.Алтангэрэл өсвөрийн улсын аврага шалгаруулах жудо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Сум дундын эмнэлэгт 03 дугаар сард нийтдээ 56 үйлчлүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж шаардлагатай 27 үйлчлүүлэгчийг эрүүлжүүүлсэн.
Үүнд: Хүүхдийн тасагт – 6
Дотрын тасагт – 14
Мэс заслын тасагт – 4
Төрөх эмэгтэйчүүд – 3 хэвтэн эмчлүүлсэн амбулторийн үзлэгээр 344 хүнд үзлэг хийгдсэн 30-60 насны 589 эмэгтэй байгаа бөгөөд зорилтод бүлгийн 175 эмэгтэйг хөх умайн хүзүүний үзлэгт хамруулахаас 62 эмэгтэйг хамруулсан байна.
0-5 насны нийт 44 хүүхэд вакцинд хамрагдсан
9 сартай -6, 1 нас 2 сартай-5, 2 настай-4, 2-4 сартай-28 хүүхэд хамрагдсан
Томуугийн сургалт хийж нийт 26 эцэг эх хамрагдлаа
Гудамж хорооллын сайн санааны 8 ажилтанг бэлдэж чадавхижуулах сургалтанд хамрууллаа. Цэцэрлэгийн 6 бүлгийн 73 хүүхдэд шүд угаах, гар угаах сургалтыг хийлээ.
2015 оны 1-р улиралд ердийн бүлэгт нийт 8175 хүүхэд хамрагдахаас 7119 хүүхэд хамрагдаж хамран сургалт 87 хувьтай байна. 1-р сард томуу томуу төст өвчний тархалт их байсан, цагаан сарын баяр, мал төллөхтэй холбоотойгоор хамран сургалт 13 хувь тасарсан үзүүлэлтэй байна.
2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хувилбарт сургалтын ээлжийн бүлэг хичээллэж эхлэж байна. Ээлжийн бүлэгт 25 хүүхэд бүртгэлтэйгээс 15 хүүхэд нь сумын төвд хичээллэж байна. 15 хүүхдийг хөдөө гэрт нь даалгаварыг өгч эргэх холбоотойгоор ажиллаж байна.
- Сургалтын хөтөлбөр, гэрээ, зааварчилгаа
2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн сэдвийг шинэчилж цагийг хуваарийг гаргаж багш нар багаар хамтран ажиллаж байна. Бүлэг бүр өөр өөрийн насны онцлогт тохирсон өдрийн дэглэм, нэгж сэдвийг сонгон авч хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан баталгаажууллаа.
Багш ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хүүхдийн цэцэрлэгийн дүрэм зэргийг танилцуулж гарын үсгийг зуруулж баталгаажуулалт хийлгэлээ.
Байгууллагын үйл ажиллагааны жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан багш ажилчдын хурлаар хэлэлцүүлэн засаг даргын орлогч Н.Ганжаргалаар хянуулан сумын засаг даргаар батуулахад бэлэн болголоо. Мөн сумын засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээний төслийг боловсруулан засаг даргын орлогчоор хянуулан гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангалаа.
Байгууллагын сарын ажлын тайланг жилийн ажлын тайлантайгаа уялдуулан гаргаж сар бүр төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. 1, 2-р сарын ажлын тайланг сумын ЗДТГ-т тогмол тайлагнаж ажиллаж байна.
- Сургалтын орчин
Хувилбарт сургалтын ээлжийн бүлэг хичээллэх болсноор гэр барьж, сургалтын орчинг бүрдүүлж ажиллаж байна.
Бүлгүүд 2-3 төрлийн хэрэглэгдэхүүн бэлтгэн сургалтын орчныг баяжуулж ажиллаж байна.
Ажилчид бүлгүүдэд гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, цэвэрлэгээний материал, тарааж өгөх материалыг бэлтгэн багаар хамтран ажиллаж үр дүнг тооцож ажиллав.
- Авъяас, ном хөтөлбөр
Авъяас, ном хөтөлбөр хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна.
Цэцэрлэгийн бүлгүүдийн дунд нас насны ангиллаар нь “Уран жиргээ” уран уншлагын уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн 3 хүүхдийг аймгийн “Уран жиргээ” уран уншлагын наадамд оролцуулахаар бэлтгэж байна.
Сумын соёлын төвийн хөгжмийн багштай хамтран 4 хүүхдийн чулуун царгил хөгжмийн дугуйланд хамруулж, аймгийн уралдаанд оролцуулахаар бэлтгэж байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “МИНИЙ МЭДЭХ УС” сэдэвт гар зургын уралдаанд бэлтгэл бүлгийн 2, ахлах бүлгийн 2, дунд бүлгийн 1 хүүхдийн бүтээлийг явууллаа.
- Багш ажилчдын мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байдал.
Аймгийн боловсролын газар, Хүний нөөцийн Ассициацаас зохион хамтран зохион байгуулсан “Байгууллагын удирдлагын цогс сургалт”-нд эрхлэгч Н.Ариунтуяа нь 2015 оны 1 сарын 22 ноос 1 сарын 26-ныг хүртэл хамрагдсан.
Сургуулийн Өмнөх Боловсролын Сургалтын Цөм хөтөлбөрийн сургалтанд 2015 оны 02 сарын 9-нөөс 2 сарын 12-ныг хүртэл хугацаанд эрхлэгч, 6 багш хамрагдаж ирсэн.
Мэдээлэл харилцаа техинологийн сургалтанд эрхлэгч, нярав, 7 багш хамрагдаж компьютерийн мэдлэгээ ахиулав.
- Эрүүл ахуй, эрүүл мэнд
Нэг дүгээр сард томуу томуу төст өвчний дэгдэлт их байсны улмаас сумын нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдаж цэцэрлэг дээр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах заавар гаргасны дагуу 12 төрлийн ажлыг төлөвлөн, төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажилсны үр дүнд өвчлөлийн тархалтыг багасгаж чадсан. Мөн эмчийн үзлэгт 82 хүүхэд хамрагдсанаас 50 хүүхэд нь томуу томуу төст өвчнөөр өвчилсөн байсан нь арга хэмжээний үр дүнд эрүүл болсон.
Байдраг ахлах сургуулийн эмч болон эрүүл мэндийг хамгаалах багийн хүүхдүүд цэцэрлэгийн Бэлтгэл, ахлах, дунд бүлгийн хүүхдүүдэд гар угаар дараалал сургалтыг явууллаа. Мөн “Бохир гар” сэдэвт жүжигчилсэн тоглолтыг дүү нартаа тоглож үзүүлснээр хүүхдүүдэд бохир гарын уршигийн талаар мэдээллийг өгч чадлаа.
2015 оны 3 дугаар сарын 25-нд Сумын эмнэлэгийн нийгмийн ажилтан Сайнбилэг нь бэлтгэл, ахлах, дунд, бага, ээлжийн бүлгийн хүүхдүүдэд гар угаах дараалал, шүд угаах дарааллаар сургалт явуулж, хүүхэлдэйн жүжиг үзүүлж хүүхдүүдийн эрүүл ахуйн хэвшил дадалд сайнаар нөлөөлхүйц үйл ажиллагааг явууллаа.
Цэцэрлэгийн бүх багш ажилчид эрүүл мэндийн урьчилан сэргийлэх шинжилгээндээ бүрэн хамрагдсан.
- Эцэг эхтэй хамтран ажиллах
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярыг угтан “Аавуудын нэг өдөр” үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж Дунд бүлэгт 2 аав, ахлах бүлэгт 1 аав, баг бүлэгт 2 аав ажиллаж хүүхдүүдтэй хамтран ээждээ бүтээлээрээ бэлэг бэлтгэн өглөө.
Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтан “Ээжүүдийн нэг өдөр” үйл ажиллагааг зохион байгуулж дунд бүлэгт 1 ээж, холмиог бүлэгт 1 ээж, ахлах бүлэгт 1 ээжийг урьж авчиран өдрийн үйл ажиллагаандаа татан оролцууллаа.
- Байгууллага, олон нийтийн оролцоо
Сум орон нутгаас зохион байгуулсан бүх үйл ажиллагаанд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцож байна. Үүнд:
- 1 дүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах “хөл дулаан бол сэтгэл дулаан” аянд 20 ширхэг өвлийн оймс хандивлав.
- Цагаан сарын нутгийн золгуулалтанд тавгийн идээ засахад 20кг ааруул 2,5 литр сүү хандивласан.
03 сарын 01 буюу Эх орончдийн баярын өдрөөр сумын МАН-ын хороотой хамтран өсвөрийн бөхчүүдийн барилдаан, цэнгээнт бүжгийг хамтран зохион явууллаа.
“Байдраг” ахлах сургууль дээр болсон “Жаргалант нутгийн хөгжлийн төлөө хамтдаа” аяны нээлтэнд оролцлоо.
Сурагчидад зориулсан өдөрлөг явууллаа.
“Үндэсний бахархал” өдөрлөг Жаргалант сумын Цаг уур болон хариуцсан гудамж хороололын иргэдтэй хамтран баг бүрдүүлж оролцон 3 дугаар байрыг эзэллээ.
“Ижийдээ захидал бичээрэй” захидалын уралдааны дүнг гаргаж шагналыг гардууллаа. Ахлах насны ангилалд 11 дүгээр ангийн сурагч Э.Даваажаргал, дунд насны ангилалд 8 дугаар ангийн сурагч Ж.Эрдэнэчимэг, бага насны ангилалд 4 дүгээр ангийн сурагч Ж.Отгонзаяа нарын захидлууд шилдэгийн шилдэг захидлаар шалгарлаа.
"Эмэгтэйчүүдийн холбоо"-той хамтран сумын ард иргэдэд үдэшлэгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Өргөмжлөлт ээжүүд”-ийг алдаршуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж урлагийн номеруудыг бэлдэж тоглолоо. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран урлагийн тоглолтыг бэлтгэн амжилттай тоглож үдэшлэгийн арга хэмжээ зохион явууллаа.
“Байдраг” ахлах сургуулийн номын сан, МХУЗ-ын багш нартай хамтран Монгол хэл, уран зохиолын кабинетад дунд, ахлах ангийн сурагчидын “Хүрэл тулга” яруу найргийн наадмын 1- р шатыг шүүн явууллаа. Ахлах насны ангилалд 1-р байр Г.Жамьянпүрэв, 2-р байр Г.Оюунтуяа, 3-р байр М.Алтанхуяг, дунд насны ангилалд 1-р байр Э.Мөнгөншагай, 2-р байр Г.Батзориг нар эзэлж Баянхонгорт аймагт болох 2-р шатны шалгаруулалтанд оролцох эрхээ авлаа.
“Байдраг” ахлах сургуулийн номын сан, МХУЗ-ын багш нартай хамтран Монгол хэл, уран зохиолын кабинетад “Уран жиргээ” наадмыг хамтран зохион байгууллаа.
Англи хэлний багш З.Өнөржаргалтай сурагчдийн дунд Англи дууны уралдааныг хөгжим техник хэрэгсэлээр хангаж хамтран зохион байгуулсан. Мөн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Гансүх хүүхэд хамгаалалын талаар сургалт явууллаа.
Дэлхийн банкнаас санхүүжигдаж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн баг хамт олон төслийн танилцуулга мэдээллийг ард иргэдэд хүргэлээ.
Баянбулаг сумын “Амар сайн” хийдийн лам хуврагууд ном хурж, засал хийхэд техник хэрэгсэлээр хангаж ажиллалаа.
МУСТА Л.Сөрөлт, Б.Пүрэвдагва, Д.Батцэцэг нарын хамтарсан “Миний нутаг” аялан тоглолтыг хөгжим техник хэрэгсэлээр бүрэн хангаж ажиллаа.
Сум дундын эмнэлэгээс зохион байгуулсан “Эрүүл агаар-идэвхитэй хөдөлгөөн” цас мөсний баярт техник хэрэгсэлээр бүрэн үйлчилж оролцлоо.
Зэвсэгт хүчны 94 жилийн ойг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудын эмэгтэйчүүд хамтарсан урлагийн тоглолтыг бэлтгэж амжилттай тоглож үдэшлэгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Жаргалант сумын нийтийн номын сан нь давхардсан тоогоор нийт 65 уншигчид 94 ширхэг ном хэвлэлээр үйлчилсэн байна. “Байдраг” ахлах сургуулийн Ц.Бүжинлхам багштай 1б анги, Б.Цолмон багштай цэцэрлэгийн ахлах бүлэгт зөөврийн номын сангаар үйлчилсэн байна.
Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:
Баянхонгор аймгийн шйлдвэр, ХАА-н газраас зохион байгуулсан зөвлөгөөнд ХАА-н мэргэжилтнүүд оролцсон. Тус сумын МЭҮТасаг ажлаараа 3 дугаар байранд орж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.
Монгол Улсын шилдэг 100 адуучин хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Нам толгой”-н 1 дүгээр багийн М.Хатанбаатарын адуу маллах уламжлалт арга ухаан Монгол адуучны соёлыг залуу малчдад өвлүүлж алдаршуулах адуучин тэмцээнд оролцож байсан амжилтыг тодорхойлж Баянхонгор аймаг ҮХАА-н газарт хүргүүлсэн. Баянхонгор аймгийн хэмжээгээр 21 сумаас 5 адуучин шалгаруулахад М.Хатанбаатар ажлын үзүүлэлтээр шалгарч Улаанбаатар хотод зөвөлгөөнд оролцож батламж залаа энгэрийн тэмдэгээ гардан авсан.
Ар хаг, Давхарын нуруу, Буурал эг хайрхан 3 аж ахуй нэгжид шөвөг яр, сахуу, тугалын иж балнад зэрэг вакцинуудыг тарааж хугацаандаа хийгдэж байна.
Бог малын хээлтүүлэгчийг 100 хувь эх сүргээс нь тусгаарлаж 5 суурьт хуц-249, ухна-205 ялган суурьлуулж оторт гаргасан.
Мал ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтийн ажил 2011 оноос одоог хүртэл хийгдэж 92200 мал ээмэгжиж 41834 малыг шивэлтийн программд шивээд байна.
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд
Жаргалант сумын газрын алба 2015 оны 03 дугаар сард өмчлөх захирамж 1 гаргаж 5 айлд газар өмчлүүлсэн. Сумын төвд газар эзэмших захирамж 2 гаргаж өвөлжөө, хаваржаа эзэмших захирамж 1 гарсан. Өмнө нь захирамжаар орсон 4 иргэний 8 өвөлжөө, хаваржааны гэрчилгээг эзэмшүүлсэн байна. Газар өмчлөхийг хүссэн 2, эзэмшихийг хүссэн 1 өргөдөл тус тус хүлээн авсан байна.
1.Байгалийн амьтан ургамал хамгаалах дэлхийн өдрөөр албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарын нэгдсэн цуглаанаар амьтан хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон шалтгаан, амьтныг хайрлан хамгаалах, агнасан биш амьд амьтнаараа бахархаж байх, хориотой ан амьтны арьсаар хувцас хийж өмсөж гоёх нь ганган хээнцэр харагдахгүй гэдэг талаас нь ухуулж ярьлаа. Амьтан ургамал хамгаалах дэлхийн өдрөөр сумын Засаг даргын Тамгын газар, “Байдраг” ахлах сургууль дээр зурагт самбар гарган, гарын авлага тараан сурталчилгаа хийсэн. Сурталчилгаанд нийт 186 хүн хамрагдлаа.
2.Сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд тарьж ургуулсан моднуудыг хунгарласан цасаар хучиж ус тогтоох ажлыг хамгаалагч нар хамтран хийсэн.
3.Дэлхийн ойн өдөр, дэлхийн усны өдрийг тохиолдуулан цас мөсний баярыг байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын дунд зохион явуулж, Ойн тухай, усны тухай ухиалга сурталчилгааны самбар гаргаж, гарын авлага тараан өглөө. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 110 хүн оролцсон.
4.Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус тогтвортой хөгжил” уриан дор “Байдраг” ахлах сургууль, “Цэцэрлэгийн сурагчдын дунд миний мэдэх ус, ус ба ирээдүй сэдэвт гар зургийн уралдааны удирдамжийг тарааж ирсэн зургуудийг шалгаруулсан. “Байдраг” ахлах сургуулиас 6, цэцэрлэгийн хүүхдийн 15 зургийг шалгаруулан аймгийн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын газар, Бөөн цагаан нуур, Байдраг голын сав газрын захиргаанд хүргүүлснээс сурагч Г.Жамъянпүрэвийн зураг 3 дугаар байр, А.Анхцэцэгийн зураг тусгай шагнал, 7-9 дүгээр ангийн сурагчдын зургийн уралдаанд М.Билгүүн, М.Биндэръяа, Б.Эрдэнэбулган нарын зураг эхний 3 байр эзэллээ.Тэмдэглэлт өдрүүдийг угтан гудамж хороолол нийтийн эзэмшлийн газар, голын ай сав газрын хогийг цэвэрлэх ажилд албан байгууллагын ажилчид, иргэдийг оролцуулж 12 тонн хогийг хогийн нэгдсэн цэгт буулгалаа.
Дэлхийн ойн өдөр, дэлхийн усны өдрийг тохиолдуулөан Их Богдын Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ганболд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн О.Байгальмаа, Бөөнцагаан нуур, Байдраг голын сав газрын захиргааны дарга Г.Жавхлан нар иргэд, “Байдраг” ахлах сургуулийн багш сурагчидтай уулзаж мэдпээлэл хийж, сурагчдын дунд ус, ой, байгалийн сэдвээр АХА тэмцээн зохион явууллаа.
5.Байгаль хамгаалагч нар хамтрасан эргүүл шалгалтаар зориулалтын бус газар хог хаясан иргэн О.Батсүхийн зөрчлийг илрүүлж зөрчлийг арилгуулан байгаль орчны хяналтын улсын байцаагч 192,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Нийттийн орон сууцанд оршин суугчидтай уулзаж орчны бохирдлыг арилгах талаар хугацаатай үүрэг, байцаагчийн шаардлага өглөө.
6.”Байдраг” ахлах сургуулийн насан туршийн боловсролын багш М.Эрдэнэчимэгтэй хамтран Эко сурагч багш бэлтгэх сургалтыг хийж Усны тухай, ургамал, тасалгааны цэцэг тарьж ургуулах, арчлах тухай, амьтны тухай, говийн дархан цаазат маазайлайн тухай, байгаль хамгаалах уламжлалт ёс заншлын тухай, хоггүй цэвэр орчинд амьдрах тухай зэрэг 5 сэдвээр 35 эко сурагчийг хамруулан хичээл зааж эдгээр сурагчдыг цэцэрлэгийн хүүхдүүд, сурагчид, иргэдэд дээрх хичээлүүдийг заах анхан шатны мэдлэгийг олгосон болно.
Долоо. Цаг үеийн бусад мэдээлэл /тухайн сард хийсэн шинэлэг, онцлог ажил гэх мэт/
Улаанбааатар хотод ажиллаж амьдарч байгаа Жаргалант сумын иргэдийн нутгийн уулзалт золгуутыг 2015 оны 03 дугаар сарын 21 өдөр “Мон Гени” цогцолбор сургууль дээр зохион байгууллаа. Уулзалт золгуултанд нийт 160 гаруй хүн ирсэн. Энэ үеэр Жаргалант сумын 2014 оны орон нутгийн хөгжлийн сан, хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг иргэдэд мэдээлж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлл солилцлоо.
Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗ-н дарга аймгийн Цагдаагийн газар, ХЗБХД УИХ гишүүн Д.Ганбат ивээн тэтгэж адуу маллах арга ухаан отроор яваа адуучин залуусыг хамруулан, хангайн 9 сумын адуучин тэмцээнд Гурванбулаг суманд зохион байгуулагдаж Жаргалант сумаас М.Хатабаатар, Б Ганзориг, Б.Батбаяр, Б.Оргилбаяр нарын адуучид амжилттай оролцож “Нам толгой”-н 1 дүгээр багаас оролцсон М.Хатанбаатар дэд байр эзэлж мустанг-5 мотоциколоор шагнагдсан.
Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, монгол цэргийн баярын өдөр буюу 3-р сарын 18 нд Жаргалантын бүсгүйчүүд “Эрчүүддээ барих бидний бэлэг” концертыг тоглолоо. Энэхүү концертонд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан П.Роза, ахмад уран сайханч Мягмар, А.Пүрэвсүрэн, О.Нямчаргиа нарыг урилгаар оролцууллаа.
3-р сарын 6 нд УБ хотноо Төрийн ордны их танхимд зохион байгуулагдсан “ Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх” чуулганд сумаас 10 эмэгтэйчүүдийг оролцууллаа.Улсын хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү чуулганд 760 эмэгтэйчүүд чуулсан байна.Тус чуулганы арга хэмжээний үеэр Жаргалант сумын Хөндлөн булагийн 3-р багийн иргэн Я.Одгэрэл Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"-ээр энгэрээ мялаалаа. Шагналыг БХР аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Мэндбаяр гардуулсан байна.
Нийгмийн
түншлэлийн багаас хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг төрийн болон
төрийн бус байгууллагуудад даалган хуваарилан ажиллаж байна. Өсвөр үеийн
жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Жаргалант сумын Нам
толгойн 1-р багийн харьяат Байдраг ахлах сургуулийн 10а ангийн сурагч
Жанчивсэнгээгийн Алтангэрэл хүрэл медаль хүртлээ.Амьдралын баталгаажих
түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн хүүхдийг сурч боловсроход нь
тусалж дэмжих үүднээс Нам толгойн 1-р багаас сумын ИТХуралд
төлөөлөгчөөр сонгогдсон Д.Сайнбилэг, Д.Гантөмөр, Н.Ганжаргал,
З.Мөнхдалай, Г.Алтанхуяг, Ж.Чимгээ нар 180000 төгрөгийг шийдэн тэмцээнд
оролцууллаа
“Шинэ зууны илгээлтийн эзэд” төсөлд 3 багийн 9 малчныд 9
илгээлтийн эзэд 7 хоног ажиллан мал маллах арга ухаанд суралцан,
хөдөлмөрийн хүмүүжилтэй болцгоолоо. Илгээлтийн эздэд малчин хүний ажлын
арга барилаасаа зааж сурган иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэн малчиддаа
ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
8.4. Эрдэнэцогт сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын мэдээ
2015 оны 03 дугаар сарын 13-ний өдөр Малчид төлчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнд 390 гаруй малчид оролцлоо. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон холбогдох албан хаагчид ажлын тайлан тавьж мэдээлэл хийн, Мал эмнэлэг үржлийн тасаг, Нийгмийн түншлэлийн багаас сургалт өгч, Түйн голын ай сав газарт ашигт малтмалын олборлолт хийх тухай Монголросцветметийн хүсэлт, Засгийн газрын 2014 оны 281 тоот тогтоолын тухай малчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 200 малчид дээрх саналыг эсэргүүцэж, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд өргөдөл гарган хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөгөөний үеэр багуудын малчдын дунд уламжлал болгон зохиогддог гар бөмбөгийн тэмцээнийг явуулж, 6 багийн 72 малчид өрсөлдөж, эрэгтэйчүүдээс 6 дугаар багийн малчид тэргүүлж, 4 дүгээр багийн малчид удаалан, 1 дүгээр багийн малчид 3 дугаар байр, эмэгтэйчүүдээс 1 дүгээр багийн малчид тэргүүлж, 3 дугаар багийн малчид удаалж, 4 дүгээр багийн малчид 3 дугаар байр эзэллээ. Малчдад зориулж залуу уран бүтээлчдийн Хонгор нутгийн түмэндээ залуу уран бүтээлчдийн тоглолт, соёлын арга хэмжээ зохиогдлоо. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тус гагдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлж, малаа өсгөн олон төл бойжуулсан, хадлан тэжээл сайн бэлтгэсэн, шинэ хот айлын бодлогыг хэрэгжүүлж, хашаа хороогоо үлгэр жишээ тохижуулсан зэрэг амжилтыг үнэлж, 8 малчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, 12 малчдыг аймгийн үзэсгэлэнт газраар аялах, 24 малчдыг сумын үзэсгэлэнт газраар аялах, 50 малчдыг сумын бүтээн байгуулалт, аялал жуулчлалын цогцолборт газрын нээлтэнд оролцох эрхийн бичгээр урамшууллаа. Монгол цэргийн өдрийг угтан Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, 80 бөх барилдан, аймгийн начин Амгаланбаатар түрүүллээ.
03 дугаар сарын 15-ны өдөр багуудын дунд залуучууд, өсвөр үеийнхэн, хүүхэд багачуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор марштактикийн тэмцээнийг 7 дэх жилдээ амжилттайзохион явуулж, 6 тасгийн 72 цэрэг оролцсоноос тэргүүн байрыг сумын төвийн 6 дугаар баг, дэд байрыг Эрхэтхайрханы 5 дугаар баг, 3 дугаар байрыг 1 дүгээр багууд эзлэн шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, орон нутгийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичгээр шагнагдлаа. Арга хэмжээнд оролцогчдод Соёлын төвөөс урлагийн арга хэмжээ, үдшийн цэнгүүнийг бэлтгэн явуулж, уг арга хэмжээнд 270 гаруй хүн оролцлоо.
8.5. Бөмбөгөр сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын мэдээ
Удирдлага, зохион байгуулалтын талаар
Улаанбаатар хотын “Нутгийн зөвлөл”-өөс зохион байгуулсан сар шинийн золгуутын үйл ажиллагаанд сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ, Соёлын төв, Сургууль, Цэцэрлэг зэрэг байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн баг оролцож нутгийн уугуул иргэддээ хүндэтгэл үзүүллээ.
ИТХ-ын ээлжит бус 14-р хуралдаан хуралдаж, хуралдаанаар төсвийн тодотгол, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан 1 дэх өдөр бүрийн 0900 цагаас байгууллагын ажилчдын шуурхай хуралдааныг хуралдуулдаг бөгөөд 3 удаа шуурхай хурлыг хийлээ.
Сумын Засаг даргын зөвлөлийн хуралдааныг 2 удаа хийж нийгмийн халамжийн ажилтан П.Ариунжаргалын 1 дүгээр улиралын тайланг сонсож хангалттай гэж дүгнэн аймгийн нийгмийн халамжийн хэлтэст хүргүүлэв. Мөн эрүүл мэндийн төвийн сайн санааны ээжүүдийн ажлын явцыг хэлэлцүүлэн сайн санааны 15 ээжүүдийг байгууллага бүрт хуваарилан улирал тутам тухайн хариуцсан байгууллагаас урамшуулж байхаар шийдвэрлэв.
Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд
Засгийн газрын 134 тоот тогтоолын дагуу төсөл сонгон шалгаруулах комиссыг хуралдуулан сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс нийт 32 сая төгрөгний зээлийг 7 иргэнд 2-5 сая төгрөгний зээлийг мужаан, гутал, гар урлал, малын үүлдэр сайжруулах чиглэлээр өгч шинээр 15 ажлын байр бий болж байна.
Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
Аймгийн “Цагдаагийн газар”, “Авто 18” авто сургууль, “Албан журмын даатгагчдын холбоо” хамтарсан “Орон нутагт хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарах” сэдэвт өдөрлөг 03 дугаар сарын 19 нд болж Аймгийн ЦГ-ийн дарга Б. Оюутболд, ХАБХТ-ийн дарга Д. Мөнх-эрдэнэ, “Авто 18” авто сургуулийн захирал Сумъяа, Албан журмын даатгагчдын холбооны тэргүүн Отгонбаяр нар оролцсон байна. Өдөрлөгийг сумын ЗДТГ, ИТХ хамтран зохион байгуулж, сургалт, уран жолоодлогын тэмцээн, АХА зэрэг тэмцээнүүд явагдав. Сургалтанд нийт 215 иргэд хамрагдав. АХА тэмцээнд сургуулийн номын санч Т. Содончимэг түрүүллээ. Уран жолоодлогын тэмцээнд Р. Цогтбаяр 1-р байр, Д. Дамдинсүрэн 2-р байр, Х. Баяржавхлан 3-р байр эзлэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдав.
Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
Баянхонгор аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Орон нутагт хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарах” сэдэвт өдөрлөгийн хүрээнд өдөрлөг зохион байгуулагчдын зүгээс дунд ангийн сурагчдад “Хөдөлгөөнийн аюулгүй байдал, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулж явууллаа.
Сургуулийн нийт сурагчдад “Гамшгийн эрсдлийг бууруулах” сургалтыг Багш Н.Одонтунгалаг, П.Ганцэцэг, СНА Ж.Ганхуяг нар хамтран хийлээ.
Бөмбөгөр сумын уугуул Доктор PhD Раашийн Намжилдагвын “Суралцахуй хийгээд сургахуйн онол загварчлал” шинэ номын нээлтийн үйл ажиллагаа, сургалт МУСГЗ Х.Цэвлээгийн нэрэмжит 9 жилийн сургууль дээр боллоо.
“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд багш бүр хүүхэд хөгжүүлэх сургалт, дугуйлан, сонгон хичээллүүлж эхэллээ. Мөн сургуулийн нийт сурагчид монгол ардын уртын дуу дуулж сурч байна.
Сумын соёлын төв нь 03 дугаар сарын 01нд “Эх орончдын” өдрийг тохиолдуулан ард иргэдийн дунд шагайн харваа, караоке дууны тэмцээнүүдийг зохион явуулж цуваа харваа тэмцээнд 1-р байрыг С.Лхагвасүрэн , 2-р байрыг Д.Бат-Эрдэнэ эзэлсэн. Караоке дууны тэмцээнд 1-р байрыг Н.Лхагвадорж ахлагчтай баг , 2-р байрыг М.Норовсамбуу ахлагчтай баг, 3-р байрыг Т.Чулуунцэцэг ахлагчтай баг тус бүр байр эзэлж амжилттай оролцож нийт 120 гаруй хүн хамрагдсан байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төрийн ба төрийн бус байгууллагуудын дунд “Монголжингоо” тэмцээнийг соёлын төвөөс санаачлан зохион явуулсан ба 1-р байрыг “Очхон” цэцэрлэгийн Б.Энхтуяа ахлагчтай “Монгол хатад” баг өргөмжлөл 25000 төгрөг, 2-р байрыг залуучуудын З.Хосжаргал ахлагчтай “Залуус” баг өргөмжлөл 20000 төгрөг, 3-р байрыг ЭМТ-ийн “Монголжингоо” баг өргөмжлөл 15000 төгрөг, тусгай байрыг ахмадын хорооны “Энэрлийн ээж” баг өргөмжлөл 10000 төгрөгөөр шагнагдаж нийт 180 гаруй хүн хамрагдсан ба соёлын төв нийт 100000 төгрөгөөр ивээн тэтгэн зохион явууллаа.
Ахмадын хороотой хамтран Баянбулаг сумын лам хуваргуудыг урьж сүсэгтэн олны хийморь лундааг нь сэргээн хурал ном хуруулж ард иргэд, айл өрхийн жилийн засалыг хийж ном айлдлаа. Нийт 80 гаруй ард иргэд хамруулсан байна.
Сар бүрийн 15-нд Ахмадуудын дунд зохион явагддаг “Дуун” цэнгүүнийг Бургас багийн ахмадын зөвлөлтэй хамтран зохион явуулж нийт 80 гаруй хүн хамрагдлаа.
Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хүрээнд сумын нийт эрэгтэйчүүдийн дунд буухиа, шагайн харваа, караоке дуун цэнгүүнийг сумын ЗДТГ, залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан. Буухиа тэмцээнд нийт зургаан багийн 30 залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьж 1-р байрыг ЗДТГ-ын сүлд баг, 2-р байрыг шагайн харвааны “Мэргэн бөмбөгөр” баг, 3-р байрыг ЭМТ-ийн “Эрч хүч” баг эзэлж амжилттай оролцлоо. Шагайн харвааны багийн төрөлд 1-р байрыг Д.Болор-Эрдэнэ ахлагтай баг, 2-р байрыг Д.Бат-Эрдэнэ ахлагчтай баг, цуваа харваанд 1-р байрыг Д.Болор-Эрдэнэ, 2-р байрыг Д.Бат-Эрдэнэ нар тус тус эзэлж амжилттай оролцлоо. Караоке дууны тэмцээнд таван баг авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьж 1-р байрыг ЗДТГ-ын “Сүлд” баг, 2-р байрыг залуучуудын “Залуучууд” баг , 3-р байрыг “Найзууд” багууд амжилттай оролцсон байна. Буухиа тэмцээнийг МАНам 35000 төгрөгөөр, шагайн харвааг АНам 80000 төгрөгөөр, караоке дууны тэмцээнийг ЗДТГ 60000 төгрөгөөр ивээн тэтгэж нийт 350 орчим хүн хамрагдлаа.
Баянхонгор аймгийн төв гандан хийдийн хамба лам Н.Баянжаргал тэргүүтэй лам хуваргууд ирж ард иргэдэд “Лүүжин” тавьж бурхан багшийн сургаалаас айлдаж ард иргэдийг сэтгэл оюуныг гэгээрүүлэн ариусгаж буян үйлдлэж сүсэгтэн олны сонорыг мялаан нийт 90 гаруй хүн хамрагдсан байна.
Улаанбаатар хотын HTV телевизээс зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоунд 11 ардын авьяастаныг оролцуулсан байна.
Цэцэрлэгийн анги бүлгүүд ардын уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, ардын аман зохиол, үлгэр, шүлэг сурах,уламжлалт тоглоомын төвийг тохижуулах зэрэг ажлуудыг зохион байгуулаа.
Цэцэрлэгийн заах аргын нэгдлээс багш, ажилчдын дунд монгол ардын тоглоом наадгай болох шагай шүүрэх , бөгцөг няслах, морь уралдуулах, даам, сэтгэхүй хөгжүүлэх оньсон тоглоом зэрэг тэмцээнүүдийг явуулж дараах байруудыг эзлүүлэн шагнаж урамшууллаа
Шагай шүүрэх: Ө. Хостуяа Бөгцөг няслах: 1-р байр Д. Цэдэнбатаа 2-р байр Ж. Оюунбилэг,морь уралдуулах:1-р байр Т.Уранчимэг,2-р байр З.Янжмаа Даам:1-р байр Ж. Ариунаа,2-р байр Ч. Алтанцоож Оньсон тоглоом: С. Оюунтөгс Зураг- 3, зураг- 4, зураг-5 нар тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
Цэцэрлэгийн ажилчид энэ сараас эхлэн ажилдаа өглөө 08 цаг 20 минутанд ирж ажлын байрны дасгалыг хийж хэвшиж эхлээд байна.
Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төв нь 2015 оны 03 дугаар сарын байдлаар 588 үзлэгтэй, алсын 16 дуудлаганд хүрч үйлчилсэн. Эмнэлэгт 19 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. 03-р сард 2 эх эсэн мэнд амаржсан.
“Элэгээ хамгаалж эрүүл амьдаръя уриан дор” зохион байгуулсан ажлын хүрээнд эрүүл мэндийн төвийн эмч ажилчид 6 баг болон хороо хороо хорины айл өрхөөр орж 40-ээс дээс настай хүмүүсийг артерийн гепиртензийн үзлэгт хамруулан ажиллаж байна. Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт нийт 86 хамрагдсан байна.
НЭМА П. Эрдэнэдалай ЕБС-ийн СНА Ж. Ганхуягтай хамтран 9 дүгээр ангийн нийт 24 хүүхдүүдэд “ Архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сургалыг зохион байгуулж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллаа
Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, Улсын Их Хурлын гишүүн Д. Ганбатын ивээл дор хангайн бүсийн 10 сумын дунд Гурванбулаг суманд зохион байгуулагдсан “Адуучин” тэмцээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Мөнх-эрдэнэ, Засаг дарга С. Баатар нар 5 адуучины хамт оролцов.Уг тэмцээнд 2-р багийн адуучин Ж. Онон тусгай байр эзэлж Улаан –Үд явах эрхийн бичиг, 100000 төгрөгөөр шагнуулсан байна.
Тус суманд Францын Засгийн газраас “Тогтвортой ноолуур” төсөл хэрэгжихээр болж байгаа бөгөөд төслийн ажилтнаар 3 дугаар багийн иргэн Б.Мөнхзул, 6 сар ажиллах дадлагын Франц оюутаны жолоочоор 3 дугаар багийн иргэн Н.Баярбат нар сонгон шалгарч 03 дугаар сарын 27 –оос ажиллахаар болж байна.
Байгаль орчин, үйлдвэр, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын хүрээнд
Хагийн Өндөр толгойд хууль бусаар ашигт малтмал хайж олборлолт явуулж байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, хөөн тараах ажлыг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын 2015 оны 32 тоот захирамж, сумын Засаг даргын 22 тоот захирамжийг тус тус үндэслэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай ажлын удирдамжийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Ажлын хэсэг хуралдаж ЗДТГ-аас гэр буулган жижүүр гарган аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллахаар тохирлоо.
Цаг үеийн бусад мэдээллээр
“Иргэний боловсролын цаг” сургалтыг ЭМТөв “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, Цагдаагийн хэсэг “Архидан согтуурахтай тэмцэх тухай” сэдвээр явуулсан бөгөөд нийт 103 хүн хамрагдлаа.
Баянхонгор аймгийн ЗДТГ, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Шинэ зууны илгээлтийн эзэн” аяны хүрээнд аймгаас 6, сумаас 3 төрийн албан хаагчийг 1, 2, 3 дугаар багт тус бүр томилон ажиллуулж байгаа бөгөөд шеф байгууллагууд, малчид хүлээн авч илгээлтийн эздийг малчны хотонд хүргэж өглөө.
НЭМА П. Эрдэнэдалай ЕБС-ийн СНА Ж. Ганхуягтай хамтран 9 дүгээр ангийн нийт 24 хүүхдүүдэд “ Архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сургалыг зохион байгуулж эрүүл мэндийн үзлэг хамруулан ажиллаа.
Эрүүл мэндийн довтолгоо аяны хүрээнд заавал хэвшүүлэх 21 дадлаар сургалт сурталчилгаа хийснээр ард иргэдийн мэдлэг нэмэгдэж байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР