Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянговь сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ОЛГОВОР ТООЦОХ ЖУРАМЭэлж

2015-04-15

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
сайдын 2000 оны 166 тоот тушаалын
2 дугаар хавсралт



ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ОЛГОВОР ТООЦОХ ЖУРАМ
 
1.Ажилтны ээлжийн амралтын олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлоход энэхүү журмыг баримтлана.
 
2.Ажилтны ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралт эдлэхээс нь өмнө урьдчилан олгосон байвал зохино.

3.Ээлжийн амралтын олговрыг уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнөх ажлын нэг жилийн хугацааны дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал, ажилтан 2000 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэх гэж байгаа бол түүний ээлжийн амралтаа эдлэхээс өмнөх ажлын нэг жилд 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацааг авч үзнэ.

4. Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цаин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага, нэгжид мөрдөж буй ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

5.Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Тухайлбал, ажилтан байгууллагад 1999 оны 11 дүгээр сарын 1-нд ажилд ороод 2000 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр болсон бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно.

6.Ажилтны ажилласан хугацаа нь нэг сараас доош бол түүний авсан цалин хөлсийг ажилласан өдрүүдийн тоонд хувааж дундаж цалин хөлсийг тодорхойлох замаар ээлжийн амралтын олговрыг тооцно.

7.Тухайн ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тооцоход оруулсан хугацааны дундаж цалин хөлсийг давхардуулан оруулж тооцохгүй. Хэрэв өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын хөлсийг тооцоход оруулсан саруудын дундаж цалин хөлс орохоор байвал уг хугацааг хасч, үлдсэ хугацааны дунджаар тооцно. Тухайлбал, 2000 оны 7 дугаар сарын 1-нээс амрах ажилтны ээлжийн амралтын олговрыг тооцох ажлын жил нь 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртлэх хугацаа боловч, тэрээр өмнөх амралтаа 1999 оны 10 дугаар сард эдэлсэн бол түүний ээлжийн амралтаа эдэлж ажилдаа орсноос хойш (1999 оны 11 дүгээр сараас ажилдаа орсон гэж үзье) 2000 оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд ажилласан 8 сарын цалин хөлсний дунджаар тодорхойлно.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3324
2169 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%