Тэмээний ноосны бэлтгэл сүүлийн жилүүдэд алдагдаж, үнэ буурч ирсэн нь олон шалтгаантай. Маркетингийн бүрэлдэхүүн хэсэг, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран тэмээний ноосны үнэ үнэлэмжийг дээшлүүлэх, стандарт, зэрэг тогтоох чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хавар манай Баянговь суманд торомны ноосыг самнах ба хяргаж бэлтгэх аргыг харьцуулан туршилт хийхэд малчид, үйлдвэрлэгчид хамтран оролцсон. Малчдын хувьд тэмээ самнах гэдэг цоо шинэ зүйл, хэзээ, хэрхэн самнах, хүн хүчээ хуваарилах гээд шийдвэрлэх асуудлууд байна. Тэгэхдээ бид энэ хавартаа хамгийн нарийн микронтой ногтон торомоо самнаад үзье, Бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршоогоороо нэгдэн хамтран ажиллая гэж бодож байна. Хамгийн гол нь боловсруулах үйлдвэрүүдийн торомны самнасан ноосыг малчдаас худалдан авах үнэ илүү байх хэрэггэй.