Сумын 4 дүгээр багийн нутагт байдаг "Ишигний эвэр" хайрханыг 2015 оны 06 сарын 11-ний өдөр тахилаа.Тахилгад хурдан морьны уралдаан, бөхийн барилдаан болж нутгийн лам нар ном хурлаа. Их нас, даага гэсэн 2 насны морь уралдаж. Их насанд Ш.Батзоригийн Хээр морь, Дааганы уралдаанд Ш.Батсайханы Хүрэн даага түрүүлсэн бол Хатиртай морьны уралдаанд Д.Батажаргалын "Хээр морь" түрүүлсэн байна. Үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаснаас Аймгийн начин Т.Мөнхтөр түрүүлж , Аймгийн арслан Б.Бат-Амгалан үзүүрлээ. Нийт 800 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд зардлыг Багийн дундын сангаас зарцуулсан байна. Ивээн тэтгэгчээр "Мөнхмандах жаргалан" ххк болон малчин Ш.Батзориг, Ш.Оюун-Эрдэнэ, Б.Ганболд, Ж.Баатар, нар хандив өргөсөн байна.