Монгол Улсын Хурлын Тамгын газар, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр
хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхийг бэхжүүлэх
нь” төслийн хоёр дахь шатны сургалт /2015.06.20-06.21 өдрүүдэд Баянхонгор
аймагт болж өнгөрлөө.
Тус сургалтын нээлтэд УИХ-н гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар нар оролцов.
Сургалтад: Иргэдийн төлөөлөл ба Манлайлал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусад
байгууллагуудтай харилцан ажиллах хэлбэрүүд, Хяналт, шинжилгээ,
үнэлгээний арга зүй, санал асуулга, судалгаа явуулах, нэгтгэх арга зүй
сэдвүүдээр явагдаж Сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Өлзиймаа, Ж.Эрдмаа, О.Хумбаа, Б.Энх-Амгалан, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар хамрагдлаа.