САГСАН БӨМБӨГ, ГАР БӨМБӨГ, ШИРЭЭНИЙ ТЕННИС, ҮНДЭСНИЙ БӨХ ЧӨЛӨӨТ БӨХ, ЖҮДО БӨХ, МИНИ МАРАФОН ГҮЙЛТ, ХОЛИМОГ БУХИА ГҮЙЛТ, ХҮЧНИЙ ГУРВАН ТӨРӨЛ, БОКС, ШАТАР, ХҮҮХДИЙН БОЛОН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХӨЛ БӨМБӨГ, ДУГУЙ, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР
СПОРТЫН 15 ТӨРЛӨӨР
БАЯНХОНГОР ХОТ, БАЯНЛИГ, БУУЦАГААН ШИНЭ СУМДАД
09.24 – 09.29
ТАЛАРХАЛ
Баянхонгорчууд та бүхний санаачилгаар "Бага олимпоос Их Олимпийн Оргил өөд" уриан дор 2008 оны хавар эхэлж байсан Баянхонгорын Бага олимп нь та бидний их баяр болсоны зэрэгцээ Монгол түмний 40 жил хүсэн хүлээсэн Олимпийн аваргыг төрүүлэхэд сэтгэлийн их дэм болсонд, тив дэлхийн олон олон амжилт ялалтуудыг авчирах угтал болсонд бид бүхэн хонгорчуудын маань сүлд хийморийн даллага хэмээн баярлаж талархаж явдагаа илэрхийлье !
БАЯНХОНГОРЫН БАГА ОЛИМП нь их олимпийн жилийн өмнө зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд Монгол улсад Олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, спортыг сурталчилах, ард нийтийн эрүүл мэндийг спортын олон төрлөөр дэмжин хамгаалах, бүх нийтийн хүртээл болгоход чухал үүрэг, үлгэр дууриал болж чадаж байгаад Баянхонгорчууд Та бүхнээрээ бахархаж байна.
Дэлхий ертөнц 2016 оны Бразилийн их олимпод бэлтгэж байгаа энэ цаг үед хонгор нутагт Баянхонгорын Бага олимп уламжлал ёсоор дахин зохион байгуулагдах гэж байгаад баяртай байна. Энэхүү баяр наадмаа амжилттай зохион байгуулж, спорт сонирхогч, хичээллэгч иргэд ээ дэмжин, тамирчдаа өрсөлдүүлэх, олон түмний сэтгэл тэнийсэн сайхан арга хэмжээ болно гэдэгт бид итгэл дүүрэн байна.
Баянхонгорчууддаа эрүүл энх, спортын өндөр амжилт хүсье !
УИХ-ын гишүүн
Монгол улсын Гавъяат Тамирчин
Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч
Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
Халтмаагийн БАТТУЛГА
УИХ-ын гишүүн
Дашдондогийн ГАНБАТ
Баянхонгор аймгийн Засаг дарга
Баянхонгор аймгийг ЖИШИГ АЙМАГ болгох хөтөлбөрийн
ерөнхий зохицуулагч
Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН
УДИРДАМЖ
Хонгор нутгийн иргэдийн чин сэтгэл, санаачлага дээр уламжлал болон зохион байгууллагддаг, амжилт ялалт дууддаг,олон нийтийн оролцоотой спортын өргөн хэмжээний наадам бол Баянхонгорын бага олимп юм.
БАГА ОЛИМПИЙН ЗОРИЛГО
Иргэдийн эрүүл амьдрах ёс, биеийн тамир спортоор хичээллэх идэвхи санаачлагыг хөхүүлэн дэмжиж урам зоригийг нь нэмэгдүүлэх, авъяастай өсөхирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, 2016 оны Бразилийн олимпийн наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа Монголын баг тамирчдаа сэтгэл санаа, дуу хоолойгоо нэгтгэн дэмжихзорилгоор олон нийтийн өргөн цар хүрээтэй спортын олон төрлөөр өрсөлдөх бага олимпийг Баянхонгор аймгийн иргэд, спортын холбоодтой хамтран мэргэжлийн өндөр түвшиндБаянхонгор аймгийн төв, шинэчилэн өөрчлөгдсөнБаянлиг, Бууцагаан сумуудад зохион байгуулна.
БАГА ОЛИМПИЙН ЗОРИЛТ
Бага олимпод Баянхонгор аймгийн сумд багуудын иргэдийг татан оролцуулахаас гадна бусад аймгийн баг тамирчид нээлттэй оролцох боломжтой, баг тамирчдыг спортын хувцас, хэрэглэлээр хангах, уралдаан тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шилдэг тамирчдыг хөхүүлэн дэмжих, бусад аймаг сумдыг уриалан дуудсан, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилтуудыг биелүүлэхээр зохион байгуулах ажлын хэсэг, туслан гүйцэтгэх байгууллага, хамт олон, мэргэжлийн тамирчид, багш дасгалжуулагч, шүүгчид ажиллаж байна.
БАГА ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА
9-р сарын 24 нд Бага олимпийн нээлт, техникийн хурал,
тэмцээний сугалаа
9-р сарын 25, 26, 27 нд Багуудын хагас шигшээ тэмцээн
9-р сарын 28, 29 нд Медалийн төлөөх шигшээ тэмцээн
9-р сарын 29 нд Бага олимпийн хаалт
БАГА ОЛИМПИЙН ХӨТӨЛБӨР
2015 оны 9 р сарын 24 нд Пүрэв гараг
1. 10:00
13:00 Зохион байгуулах хорооны техникийн хурал Спорт хорооны 2 давхарын заал Үйл ажиллагааны зохион байгуулалтын төлөвлөгөө танилцуулах
2. 14:00
14:30 Шүүгчдийн техникийн зөвлөгөөн Спорт хорооны 2 давхарын заал Тэмцээн болон шүүлтийн зааварчилгаа, зөвлөмж
3. 15:00
15:45 Баг тамирчдын цугларалт Спорт хорооны зааланд Хөтөлбөрийн танилцуулга, спорт хувцас хэрэглэлийн хангалт хийх
4. 16:00
17:30 Техникийн хурал Спорт хороо, ЗДТГ-ын заал, Сумын заал Тэмцээний заавар журмын танилцуулга, тэмцээнд багуудын сугалаа
5. 18:00
20:00 Бага Олимпийн Нээлт Төв стадионд Бүх баг тамирчид, иргэд
6. 20:30
21:00 Хагас шигшээ тэмцээний тамирчдыг үдэн гаргах Төв стадионоос Баянлиг, Бууцагаан сумд
21:00 Баг тамирчид аян замдаа хамгаалалтын машинтай гарна.
2015 оны 9 р сарын 25, 26, 27 н Баасан, Бямба, Нямд Хагас шигшээ тэмцээнүүд
1. 09:00 Хуваарьт тэмцээнүүд
25 наас эхэлж, 26, 27 ны өдрүүдэд үргэлжилж 27 ны ням гарагын 15:00 цагт тэмцээнүүдийг дуусгана Баянхонгор аймгийн төвд Шалгарсан баг аймаг руу явна. Бусад багуудын хувьд аймагт очиж тэмцээн үзэх, бага олимпийн хаалтандаа оролцох
2. 12:00 Бууцагаан
3. 14:00 Баянлигт
2015 оны 9 р сарын 28, 29 ны Даваа, Мягмард Шигшээ тэмцээнүүд
1. 09:00 Тэмцээнүүд эхэлнэ Баянхонгор аймгийн төвд Медалийн төлөөх тэмцээн
2. 17:00 Шагнал гардуулах ёслол
3. 18:00 Бага олимпийн хаалт Төв стадионд Бүх баг тамирчид оролцоно
БАГ ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛ ХАНГАЛТ, ТЭМЦЭЭНИЙ БОЛЗОЛ, МЭДЭЭЛЭЛ
1. Техникийн зөвлөгөөн
1.1 Бага олимпод оролцох баг тамирчдын цугларалт, хувцас хэрэглэлийн хангалт
1.1.1 2015.09.24 нд 15:00 цагт Спорт хорооны төв зааланд
1.2 Тэмцээнүүдийн техникийн зөвлөгөөн, багуудын сугалаа
1.2.1 2015.09.24 нд 16:00 – 17:00 цагт
2. Бага олимпийн нээлтэнд оролцох баг тамирчдын бэлтгэл
2.1 Бага олимпийн нээлтийн парадад баг тус бүрээс
2.1.1 Олимпийн костюм хослолтой 10 тамирчин / эрэгтэй 5, эмэгтэй 5 /
Зохион байгуулагчдаас бэлтгэн өгөх хослолын заасан хэмжээнд тамирчдынхаа биенд тааруулан хуваарилах
2.1.2 Үндэсний дээлтэй 10 тамирчин / эрэгтэй 5, эмэгтэй 5 /
Үндэсний дээл нь тамирчдын өөрсдийнх нь хувийн гоёлын дээл байна. Багынхаа сонгогдсон өнгөтэй ижил байвал сайн.
2.1.3 Спортын бэлтгэлийн хослолтой 10 тамирчин /эрэгтэй 5, эмэгтэй 5 /
Зохион байгуулагчдаас бэлтгэн өгөх хослолын заасан хэмжээнд тамирчдынхаа биенд тааруулан хуваарилах
2.1.4 Нийт 30 тамирчин нээлтийн парадад оролцоно.
3. Оролцох тамирчид
1.1 Энэ жилийн бага олимпийн тэмцээнд өрсөлдөх баг тамирчдын оролцох тоог хязгаарлахгүй, багууд аль болох иргэд, спорт сонирхогчид, тамирчдын оролцоог хангаж оролцуулах.
1.2 Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг зааврын дагуу заасан хугацаанд зохион байгуулах хороонд өгсөн байна.
4. Бичиг баримт
2.1 Тэмцээнд оролцох тамирчин нь тухайн баг хороо, суманд оршин суудаг гэсэн албан ёсны бичиг баримт буюу иргэний үнэмлэхтэй байна.
5. Тамирчдын мэдүүлэг
3.1 Сум баг бүрээс тамирчдын мэдүүлгийг 2015 оны 9 р сарын 20 оос өмнө аймгийн спорт хороон дээр байрлах ажлын хэсэгт гэж хаяглан биеэр болон шуудангаар өгсөн байна.
3.2 Мэдүүлэгт тамирчны мэдээллийг хавсралтан дахь маягтны дагуу үэнэ зөв бөглөн ирүүлнэ.
6. Багийн анхаарал зүйлс
4.1 Сум орон нутагтаа Бага олимпийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн оролцоог хангах, мэдээ мэдээлэл түгээх ажлыг удирдан зохион байгуулах.
4.2 Тамирчдын мэдүүлгийг цаг хугацаанд ирүүлэх.
4.3 Спортын төрлүүдэд бүрэн оролцохыг эрмэлзэх.
4.4 Зохион байгуулах хорооноос олгосон хувцас хэрэглэлийг зориулалтын дагуу ашиглах.
4.5 Тамирчдаа бэлтгэл сургуулилтанд хамруулах.
4.6 2012 оны Бага олимпод нийтийн хийж гүйцэтгэсэн нийтийн биеийн тамирын 64 тоот дасгалыг сургалтын DVD ашиглан тамирчдаа дахин сайн бэлтгэж оролцоно. Нэг баг 30 гишүүнтэйгээр байна.
4.7 Тамирчдаа уралдаан тэмцээний өмнө заавал бие халаалтанд оруулах, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх.
4.8 Олимпийн өдрүүдэд тамирчдын ирж очих унааны түрээс, байр хоолны асуудлыг бүрэн хариуцах.
4.9 Олимпийн өдрүүдэд баг тамирчдын сахилга бат, зохион байгуулалт, дэг журмын асуудлыг бүрэн хариуцах.
4.10 Тэмцээний дүн болон аливаа маргаантай, зөрчилтэй асуудал гарвал шүүгчдийн комисс, зохион байгуулах комисс-д бичгээр мэдэгдэх эрхтэй.
7. Тамирчдын анхаарах зүйлс
5.1 Сум, багаа төлөөлөн оролцож байгаа тамирчин уралдаан тэмцээнд өөрийн боломжит хүч чадал, авъяас чадвараа дайчлан оролцох.
5.2 Нэгдсэн зохион байгуулалттайгаар явагдаж байгаа уралдаан тэмцээн, арга хэмжээнд баг хамт олноо болон олон нийтийг хүндэтгэн оролцох, цаг баримтлах, хэв журмын зөрчил гаргахгүй байх.
5.3 Аливаа маргаан, зөрчилтэй асуудал гарвал багийн ахлагчаараа дамжуулан зохион байгуулах хороонд өргөдөл гомдлоо бичгээр гаргана.
5.4 Уралдаан тэмцээнд оролцохдоо иргэний үнэмлэх, бичиг баримттаа биедээ заавал авч явж байх.
5.5 Уралдаан тэмцээнд оролцохдоо биеээ сайн халааж оролцох, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх.
5.6 Тэмцээний үед согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тэмцээнээс шууд хасагдана.
5.7 Зохион байгуулах комиссоос олгож байгаа хувцас хэрэглэлийг зориулалтын дагуу зөв хэрэглэх.
6. Хангамж ба зардал
6.1 Бага олимпод оролцох сум багийн тамирчдын заасан тоонд бэлтгэлийн хувцас, спортын хэрэглэлээр хангахаас гадна, тусгай өмсгөл шаардагддаг спортын төрөл болох жү-до, чөлөөт, боксын тамирчдыг хувцасаар хангана. Бусад төрлийн хэрэглэлийг баг тамирчид өөрсдөө бэлтгэж оролцоно.
6.1.1 Баг тус бүрийн 5 эмэгтэй 5 эрэгтэй нийт 10 тамирчныг олимпийн хослолоор, мөн тооны тамирчдыг спорт хослолоор хангана. Баг бүр өөр өнгөтэй байна.
6.1.2 Багын мэдүүлэгт нэр нь орсон баг дасгалжуулагч, тамирчдын тоогоор футболк, спортын цээж цамцаар хангана.
6.2 Баг тус бүрт багын тугыг бэлтгэж өгнө.
6.3 Тамирчдыг өөр өөрсдийн сум багаас болон хагас шигшээ тоглолт зохион байгуулах сумд руу ирэх, явах тээврийн хэрэгслийн шатахууны зардлыг зохион байгуулагч талаас олгоно. Шатахууны нэхэмжлэлийг тамирчдын мэдүүлгийн баримттай хавсарган явуулна уу !
6.4 Хагас шигшээ тоглолт зохион байгуулах Баянлиг, Бууцагаан сумдад тамирчдыг байраар хангана. Баг тамирчид өөрсдийн аяны хөнжил гудастайгаа ирэх. Хоолыг хариуцахгүй.
6.5 Нээлтийн үеэр болон медалийн төлөөх шигшээ тэмцээн зохион байгуулах Баянхонгор аймгийн төвд тамирчдын байрлах байр, хоолыг зохион байгуулагч талаас хариуцахгүй болохыг анхаарна уу !
7. Шалгаруулалт
7.1 Баянхонгорын бага олимп спортын 15 төрлөөр 30 багийн 1000 гаруй тамирчид 5 өдрийн турш өрсөлдөнө.
7.2 Тэмцээний шүүгчид нь шударга шүүх тангараг өргөснөөр тэмцээнийг шүүх эрх нээгдэнэ.
7.3 Тэмцээний төрөл тус бүрийн ерөнхий шүүгч нь мэргэжлийн холбоодын мэргэжилтнүүд байх ба тэмцээний аливаа маргаантай асуудлыг мэргэжлийн үүднээс шийдвэрлэх эрхтэй байна.
7.4 Тэмцээн тус бүрийг спортын мэргэжлийн шүүгчид шударга шүүж, эрч хүчтэй авъяастай, зохион байгуулалт сайтай хамт олныг тодруулна.
7.5 Тэмцээний шүүгчдийн комисст бүх шүүгчид багтана. Шүүгчдийн комиссын даргаар Бага олимпийн комиссын дарга ажиллах буюу шийдвэр гаргах дээд байгууллага нь Бага олимпийн зохион байгуулах комисс болно. Шүүгчдийн комиссыг Бага олимпийг ерөнхий шүүгч удирдан ажиллах ба нарийн бичгийн дарга туслахаар ажиллана.
7.6 Тэмцээний үед маргаантай зөрчилтэй асуудал, өргөдөл гомдол ирвэл Ерөнхий шүүгч болон шүүгчдийн комисс өөрийн эрхийн хүрээндээ шуурхай шийдвэрлэнэ. Шийдвэрлэх боломжгүй нөхцөлд эцсийн шийдийг Бага олимпийн зохион байгуулах хороонд өргөдөл гаргаж, өргөдлийг Бага олимпийн зохион байгуулах хороо шийдвэрлэнэ.
7.7 Шалгарсан баг тамирчдыг хэвлэл мэдээллээр олон нийтэд сурталчилан таниулна.
БАГА ОЛИМПИЙН НЭЭЛТ, ХААЛТ
1. Бага олимпийн нээлт 2015 оны 9 р сарын 24 ний 18:00 цагт төв стадионд
2. Бага олимпийн хаалт 2015 оны 9 р сарын 29 ний 18:00 цагт төв стадионд
3. Бага олимпийн нээлт, хаалтын үйл ажиллагааг урлаг, спортын баярын цэнгүүн наадам болгон зохион байгуулна.
4. Нээлт, хаалтын арга хэмжээнд сум, багууд бага олимпод оролцож байгаа тамирчдаа бүрэн оролцуулна.
5. Сум багийн парадад жагсахаар заасан тооны тамирчид өөрийн сум, багийн далбаа, нэр бүхий таних тэмдгийн дор хайрцаглан жагсаж, алдар гавъяа, спортын амжилт гаргасан шагнал, одон медалиа зүүж баярын байдалтайгаар оролцоно.
6. Хаалтын арга хэмжээнд бага олимпийн үеэр гаргасан амжилт, ялалтынхаа медаль тэмдгийг зүүж, баг хамт олноороо оролцоно.
БАЯНХОНГОРЫН БАГА ОЛИМПИЙГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
Хорооны дарга Д.Жаргалсайхан
Ерөнхий зохицуулагч Д.ГАНБОЛД / 99090080/
Нарийн бичгийн дарга ШИЖИР / 99083508 /
Ажлын алба /91915141, 99692072 /
________________________________________