Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Шатар сонирхогчдын 2016 оны сумын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын танхимд болно. Тэмцээнд МоШХ-ны рейтингийн жагсаалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас хэтрээгүй, шатрын спортоор улсын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцоно. Оролцогчдын тооноос хамааран 10 хүртэлх тамирчин оролцвол тойргийн систем, түүнээс дээш бол 7 өргийн швейцарь систем ашиглана.